Монголчууд талийгаачийг оршуулахдаа олон зүйлийн ёс заншил үйлддэгийн нэг нь нутаглуулах газар сонгох явдал юм. Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалах мөн талийгаачийгаа хүндлэн дээдэлж байгаа сайхан ёс юм.
Эрт үеэс талийгчийг оршуулах нутгийг сонгохдоо өглөө эрт нар тусах энгэр, алс холын уулын шовх сэрвээ хад өнгийж харагдахгүй, дөрвөн зүгтээ задгай цэлгэр бус, өвс ургамал сайтай, хүн малын хөлөөс зайдуу, энгэр түшсэн, өмнө талаараа уул жийсэн хонхордуу газрыг сонгоно. Харин булаг шандны эх, ганц мод, өнчин ганц толгойн дэргэд, уулын ар бэл, хойгуур урдуураа онь хөтөл, зам гарсан дөрвөн зүгтээ задгай нутгийг сонгодоггүй.
Оршуулгын цээр
Ердийн үед малгайгаа буруу харуулж өмсөх, хормойгоо огшоох, дээлийн нударга, захыг дотогш нугалж өмсөх цээртэй. /ясчин яс барихаар бүрлээчийнд орохдоо ингэдэг/ Бар жилтэй хүнээр талийгаачийн ясыг бариулж, хувцас солиулдаггүй.
-Хувцастай нь оршуулахыг цээрлэж/ цагаан даавуунд ороож буюу уутанд углана. Нүцгэн ирсэн тул нүцгэн буцах учиртай.
-Хүн нь нас нөхцсөн айл 49 хоног дотор мал төхөөрөхийг цээрлэнэ.
-Дээлийн зааман дээр малгай тавих, үхэх өөд болохын муу ёр тул цээрлэнэ. Бүтэн юм оршуулгад хийх цээртэй тул аяга бол сэтлэж, сэлэм бол хугалж, зүү бол мөн хугалж хийнэ. Сүнсгүй болсон хүнд сүнсгүй болсон юм хэрэглэдэг. Тиймээс оршуулгаас юм юмны хэлтэрхий тасархай хагас гардаг нь тийм учиртай.
-Ихсийн шарил тавьдаг газар хөл хориотой. Алслагдсан бөглүү зэлүүд өндөр уул, өтгөн ой, гүн уснаа нуудаг байлаа.
-Хүн оршуулахаар явах замд гол ус гатлах цээртэй. Сүнс төөрнө. Тамыг туулж чадахгүй гэдэг.
-Хүн нутаглуулаад (оршуулаад) буцахдаа ирсэн хар мөрөөрөө давтан үл явах, зам буруулан буцна. Эс тэгвээс хүүр, онгоны газар орших буг чөтгөр, төөрсөн сүнс дагаж ирээд гай барцад болно гэж үздэг.
-Оршуулгын газраас буцахдаа эргэж харах, замдаа өөр хоорондоо ярилцахыг цээрлэнэ.
-Бүрлээчийг оршуулахаар явсан даруйд гэрийн доторхи тавилгыг гадагш гаргаж гэрийн бүрээсийг нимгэлж ханыг нь боодолтой нь өргөн өөр газар шилжүүлж уг байсан газарт бул чулуу тавьж тэмдэглээд хүн амьтан гишгэхээс сэргийлдэг.
-Насан өөд болсон хүний нэрийг дуудахыг цээрлэдэг. Хүмүүний хамгийн их дадуулж сурсан зүйл нь сүнсэнд шингэдэг учраас сүнс нь ирж гай түйтгэр болно гэж үздэг.
-Газарт оршуулахдаа талийгаачийн гал сахиж үлдсэн хүү нь өлмий талд буруу харж байгаад нэг хүрз шороо хийдэг. Харин толгой тэргүүн талд нь шороо эхэлж хийхийг цээрлэдэг.
-Жаран нэг, наян нэгэн насандаа үхэхийг цээрлэдэг. Эдгээр нас нь хүний био хэмнэлийн хүнд үе мөч болохоор тухайн хүмүүнийг цагаан сараар хоёр удаа золгуулж жаран хоёр, наян хоёр настай боллоо гэж оюун санааны хувьд засч сэтгэлийн тэнхээ хайрладаг.
www.budda.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих