Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөх Туркийн шийдвэр "Исламын улс” бүлэглэлийн хяналт дахь нутгуудаас нефть татаж авах сувгуудаа аюулгүй болгох хүсэл сонирхлоос нь үүдэлтэй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.
Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хэвлэлийн бага хурал дээр Ерөнхийлөгч Путин энэ тухай мэдэгдсэн байна. "Түүгээр ч зогсохгүй "Исламын улс” болон алан хядагч бусад байгууллагын хяналтад байх бүс нутгуудад олборлож байгаа нефть асар их хэмжээгээр, аж үйлдвэрлэлийн гэмээр цар хүрээтэйгээр Туркийн нутаг руу нийлүүлэгдэж байгааг нотлох нэмэлт баримтууд ч Москвад бий” гэж Путин хэлсэн байна.
Орос улс урьд нь Туркийг "Исламын улс” хэт даврагч бүлэглэлийн дайтагчдаас нефть худалдан авдаг гэж буруутгаж байсан юм. Харин Анкара энэ зэмлэлийг нь үгүйсгэсэн байдаг. Үүний зэрэгцээ Путин "Су-24” онгоцыг сөнөөх шийдвэрийг "том алдаа” гэж нэрлээд, Туркийн ямар байгууллага ийм тушаал өгсөн нь Орос улсад чухал биш гэдгийг дурджээ. Түүнчлэн Путин, Парисын дээд хэмжээний уулзалтад мөн адил оролцож байгаа Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдогантай уулзаагүй гэдгээ нотолсон байна.
zaluu.comТанд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих