Өмнө нь үндэсний уламжлал, соёл юу болох тухай, юунд хэрэгтэй талаар тэгтлээ их бодож явсангүй.Харин одоо өөрийнхөө соёл, түүний уг ундарга хийгээд орчин үеийн бодит байдлын тухай эргэцүүлээд ирэхээр соёл уламжлалын байр суурь ард зоны амьдралд ойлгомжтой байр суурь эзэлж буйг ухаарч байна.
Аливаа нэгэн ард түмний соёлд шинэ зүйл нэмчихээд, харах өнцгийг нь бага зэрэг өөрчилсний дараа яг л шидэт дохиураар дохих адил шинэ ард түмэн бий болчихдог шиг юм бодож суудаг зарим эрдэмтэд, улс төрчид байнаа бас цаана чинь.
Эргэлзээгүйгээр үндэстний хэсгүүдийн бүрэлдэхүүн болон орон зайд нөлөөл үзүүлэхийн тулд нийгмийн хөгжлийн шугам нь улс төр ба соёлийнхаа хувьд ч түүхийн тусгалаар хувирч байдаг. Үүнтэй зэрэгцэн газар зүйн аль хэсэгт амьдарч байгаа болон тухайн бүсийн цаг уурын нөхцөлөөс хамааран, эдийн засгийн боломжийг бий бүрддэг, түүнчлэн оюун ухааны үнэт зүйл болон ямар шашин шүтдэг зэрэг асуудлууд зайлшгүй гарч ирдэг. Энэ нь хүчин зүйл ерөнхий үндэс болдог авч энэ нь цорын ганцхан гэсэн үг биш юм.
Үндэстний гарал үүсэл нь үелзлэл маягийн загвараар хөгжих бөгөөд өгсөж уруудаж байхын зэрэгцээ зайлшгүй сүйрэлтэй тулгарч байдаг. Энэ нь цаг тооны бичиг дээрх жил сараар бус бусадтай адил амьдралын хууль дүрмэнд захирагддаг аж.
Нэг хүний амьдрал гэдэг нь бидний хэлэлцдэгчилэн - нэгэн энерги. Харин бүхэл бүтэн ард түмний амьдрал - огт өөр хэрэг. 20 дугаар зууны агуу эрдэмтэн В.И. Вернадский бүхий л амьд биетэд биосферийн амьд бодисын болон био химийн энерги оршин байдгийг баталсан. Энэ нь далдын энерги биш ба цахилгаан, татах хүчний болон дулааны энергитэй адил юм.
Бас царцаан үүл, чонын сүрэг аль эсвэл хүн төрөлхтний угсаатан аль ч байлаа бүхий л амьд организмийн нийгэмд олон нийтийн хүч гэж байдаг. Энэ энерги нь ихэвчлэн тэнцвэрт байдалд байдаг ч заримдаа тэсэрч өөр хэлбэл огцом өсөлт, бууралттай учирч дараа нь дахин цэнэглэгддэг. Үүнийг Вернадский Этопийн цэцэгт хөндийгөөс Арабын цөл хүртэл гарцаагүй үхэл рүү хөтөлсөн царцааны нүүдлийн энергийн эх сурвалжаар зүйрлэн тайлбарласан байдаг. Тэр бас шавьжний энэхүү бөөгнөрөлийн масс нь дэлхий дээрх бүхий л зэс, цинк болон цагаан тугалгаас ч илүү байсан нь мэдэгджээ.
Үүний эсрэгээр энд тэнд тархан байсан уламжлалт бус арга нь гарцаагүй үхлээс аварч байсан байна.
Хүн өндөр хөгжилтэй боловч байгалийн амьтан. Энэ нь ард түмнүүдийн үүсэл хөгжил эсвэл эсрэгээрээ их гүрнүүдийн сүйрэл болон үндэстнүүдийн их нүүдлээр тайлбарлагдаж байгаа юм. Үүнтэй адил зүйл ч хувь хүний амьдралд нөлөөлдөг. Амьдралын томоохон өөрчлөлтийн дараа хүн толгойгоо өндийлгөн уул руу мацдаг эсвэл ухран, буцаж няцдаг. Гэхдээ ихэвчлэн хувь хүний амьдрал ямар ч томоохон хэлбэлзэлтгүйгээр өнгөрдөг.
Жишээлбэл би хувь хүнийг амьдралынх нь "хэлбэлзэлт"-ээр нь хэмждэг юм. Илүү их "хэлбэлзэлж" байвал тэр хүн илүү өргөн далайцтай гэсэн үг.
Одоо буриадын нийгэм жинхэнэ "бужигнаан" дунд байна. Хүмүүс өөрсдийн үндэс угсаагаа хайж, өөрсдийн соёлоо сэргээхийг хүсэж байна. Минийхээр буриадын соёл гэдэг нь Хоца Намсараеваар ба ЗХУ байгуулагдсанаар эхэлсэн. Үүнээс өмнө зүгээр монголын соёл л байсан юм. Буриадын соёл нь агуу Их Монголын нийт соёлын нэг өчүүхэн хэсэг бөгөөд зуун зуун жилээр баяжсан, мянга мянган жилийн амьдралын түүхтэй. Шударгаар хэлэхэд үүнийг ядаж Буриад-Монголын соёл гэж нэрлэх хэрэгтэй.
Лев Гумилёвт " пассионарность буюу ойролцоогоор "хүсэл тачаал" гэсэн ойлголт байсан. Түүний хэлснээр "Ямар ч амьд системд энэ нь үндэстэн угсаатан эсвэл өчүүхэн амьд биет байсан ч нэгдсэн схемийг хөгжүүлдэг(түлхэх-өсөж дэвжих-халах-сулрах)" дараалал байдаг агаад энэ нь үелзлэл маягаар давтагдаж байдаг аж.
Гэнэт суларсан угсаатны дараагаар хүсэл тачаал дүүрэн хэд хэдэн хүн гарч ирдэг. Лев Гумилёвын тайлбарласнаар хүсэл тачаал дүүрэн хүмүүс болон бусад энгийн хүмүүсийн ялгаа нь эхлээд биеийн гормоны микро хувьслаас шинэ зан авирын төрх байдлыг бий болгодогт оршдог гэнэм. Тийм хүмүүс бол томоохон энерги бөгөөд зүйрлэж хэлбэл тэд яг л харанхуй дахь дэнлүү шиг л гэрэлтэж байдаг.
Энэхүү "хувьссан мутант" хүмүүс өөрсдийн үйл хэргийнхээ ул мөрийг энд тэндгүй үлдээсэн байдаг ажээ. Гайхамшигтай уран барилга, шүлэг, уран зураг, улс гүрэн гэх мэт. Буриад-Монголын нийгмийн хувьд эдгээр хүмүүс нь өнгөрсөн зуунд амьдарч, бүтээж, туурвиж байсан Цыбен Жамсарано, Михаил Богданов, Бямбын Ринчин нар юм.
Одоо дээрх шиг чадварлаг буриад гаралтай хүмүүс Монголд гарч ирээд байна. Тэд улстөр, нийгмийн идэвхтэнгүүд юм. Гэхдээ би тэдний нэрийг дурьдах гэсэнгүй учир нь бид тэднийг мэднэ шүү дээ.
Лев Гумилёв хэлэхдээ чухам ийм хүмүүс л нийгэмд өсөлт дэвшилтийг авчирдаг. Гэхдээ ийм хүмүүсийн тоо хязгаартай байх хэрэгтэй, хэтэрвэл аюул дагуулах бөлгөө
Өсөн дэвжсэн болон царцанги байдалд байгаа угсаатан мөн өөр нэг төрлийн хүсэл тачаал гээч юм огт байхгүй "мутантуудыг" бий болгодог. Тэнцвэрт байдлыг бий болгоход шаардлагатай энергээс хамаагүй багыг гаргаж байдаг хүмүүс. Тэдний гол хүсэл нь: идэж уух, ямар нэг бүсгүйтэйгээ хөгжилдөх гэх мэт. Гэхдээ эдгээр хүсэл тачаалгүй хүмүүс нь тийм ч гэм хоргүй нэгэн гэвэл бас биш юм. Өнөөдрийн эрх ашгийнхаа төлөө бүхнийг устгаж чадна, ирээдүйгээс тэд айдаггүй учир нь тэд түүнийг төсөөлж чаддаггүй гэнэ. Эдгээр хүмүүс нь ерөнхийдөө гутранги үзэлтэй бөгөөд дүрэлзэн асаж чаддаггүй. Тэдэнд итгүүлэхийг оролдох ч хэрэггүй, харин ч ингэсний чинь төлөө чамайг алахад ч бэлэн байдаг гэж Лев Гумилёв хэлжээ.
Хэрвээ нийгэмд дээрх шиг хүмүүс нэмэгдвэл тэд ажиллахыг бус зөвхөн хэрэглэхийг илүүд үзсэнээр нийгэм гарцаагүй уналтанд орно. Энэ үзэгдлийг бүхий л агуу эзэн гүрнүүдийн түүхээс тодорхой харж болно. Жишээлбэл язгууртнуудын бүгдийнх нь хүсэл тачаал нь унтарсан Эртний Ромын эзэн гүрний уналт.
Хувийн зүгээс надад Владимир Романович Булдаевт дургүйцэх шалтгаан байхгүй.Гэхдээ ВАРК (Всебурятская ассоциация развития культуры) буюу Бүх Буриадын соёлын хөгжлийн нийгэмлэгийн (ББСХН)-ийн ерөнхийлөгчийн хувиар тэр цаашид ажиллах чадваргүй нь илт шүү дээ. Мөн яагаад Буриадын засгийн газар болон тэр өөрөө энэхүү үүрэг хариуцлагыг залуухан, хөгжин дэвшиж яваа нийгмийн зүтгэлтэн Булат Шагжинд шилжүүлж өгөхөөс татгалзаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
Одоо нийгмийн зүгээс хүлээлт үүсээд байгаа "агуу өндийн босолт" уу эсвэл тийм ч их хүсээд байхааргүй ард зон дарагдаж үгүй болох уу гэсэн "савлаж ганхсан хэлбэлзлэл" бидний үед ирээд байна. Тиймээс нийгэм идэвхи зүтгэл бүхий хүмүүсээ ядаж дэмжмээр байгаа юм. Тэд "гэрэлтэж" тэднээс эрчим хүч ундарч байна шүү дээ. Ийм хүмүүс их байх тусмаа төдий чинээ сайн.
Би ариун судар дээрх "Гэрэл бий болтугай" гэсэн үгсийг санаж байна: Гэрэл хэзээ ч илүүдэхгүй шүү дээ.
Орчуулсан М.Азжаргал
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих