Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг АТГ бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Түүнийг цагдан хоригдох хугацаанд сэжигтнээр болон яллагдагчаар гурван удаа байцаалт авсан байна.
Г.Шийлэгдамбыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу өнгөрсөн сарын 4-ний өдрөөс сэжигтнээр, 18-наас яллагдагчаар татаж, таслан сэргийлэх арга хэмжээг авсан юм. Одоо тэрбээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.
Дашрамд сонирхуулахад түүнтэй төрсөн дүү Г.Шийлэгбат, нагац эгч Д.Оюунцэцэг нь болон Шадар сайд Ц.Оюунбаатар, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар уулзжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих