Дорнодын мэлхий. Латинаар: Rana Chensinesis (David 1875 )нь хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн сүүлгүй хоёр нутагтны баг болох мэлхийн овог болон өвсний мэлхийн бүлэгт багтана. Англиар: Asiatic grass frog, Chinese brown frog, Inkiapo frog (Frank and Ramus, 1996) хэмээн нэрлэх бөгөөд түүнийг мөн Латинаар Rana nigromaculata (Hallowell,1860) хэмээн нэрлэдэг байна. Хятад, Монгол, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Оросын Холбооны Улсад тархжээ. Rana chensinensis буюу Дорнодын мэлхий нь 24 хромосомтой байдгаараа бор мэлхийн бүлгийн бусад зүйлээс эрс ялгагддаг (Боркин, 1975). Дарьганга болон Их Хянганы уулсаар тусгаарлагдсан хоёр тусдаа популяци манай оронд амьдарч байгаа бөгөөд тэд генетикийн хувьд хоорондоо ялгаатай салбар зүйл юмуу бүр бие даасан зүйл ч байх магадлалтай юм.
Дорнод Монголын бус нутагт Дагшийн гол, Хусын гол, Халхын гол, Азаргын гол, Хөх нуур, Дэгээ гол, Хонгорын гол, Матад сумын нутаг зэрэг Дорнод Монголын 9 газраас энэ зүйл мэлхийг тэмдэглэгдсэн байх бөгөөд энэ зүйлийн эзлэн амьдрах нутгийн талбай 19,995 км2. ажээ. Амьдрах орчны бохирдол, хүн амын суурьшил, түймэр, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн талхагдал зэрэг шалтгааны улмаас энэ зүйлийн тархац нутаг хумигдаж байгааг харгалзан B1ab(iii) шалгуураар үнэлж, Эмзэг ангилалд оруулсан байна. Дорнодын мэлхийн тархац нутгийн 15 орчим хувь нь Монгол улсын тусгай хамгаалалтай газар нутагт хамрагджээ.
Одоогоор Сүхбаатар аймгийн Дариганга сумын нутаг Ганга нуур, Дагшийн гол, Дуут нуур, Наран сумын нутаг, Дорнод аймгийн халх гол сумын нутаг Азаргын гол, Ар нөмрөг, Хусын гол зэрэг газар тэмдэглэгджээ. Алж устгахыг хориглосон.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих