Тухайлбал, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир гахайн утсан өөх, акулын сэрвээгээр хийсэн шөл, нохойн маханд тун дуртай байсан бөгөөд эдгээр хүнс эр хүний хүч чадлыг сэргээж, дархлааг нэмэгдүүлдэг гэж үздэг байжээ. Энэ дарангуйлагч Hennessy коньякны хүндэт үйлчлүүлэгч байв. Мөн тэрээр цагаан будаанд их анхаарал тавьдаг байсан тул будааны ширхэг тус бүрийн хэмжээ, өнгийг яг ижил байлгахаар сонгох эмэгтэйчүүдийн тусгай баг ажилладаг байжээ.
Адольф Гитлер үзэл суртлын шалгаанаар цагаан хоолтон байв. Махнаас татгалзвал эрүүл амьдарна гэж итгэдэг байсан гэнэ. Дайны төгсгөлд Гитлер зөвхөн төмсний нухаш, шингэн шөлөөр хооллодог болжээ. Гэхдээ түүний идэх хоолыг урьдчилан амталдаг 15 хүнээс хоол амссаны дараа 45 минутын туршид нэг нь ч үхэхгүй бол тэрээр хоолоо иддэг байлаа.
Зөвлөлтийн удирдагч Иосиф Сталин гүрж үндэстний хоол, дарсыг эрхэмлэдэг нэгэн байжээ. Тэрээр заримдаа энгийн үед ч хоолны цагаа 6 цаг үргэлжлүүлж, архи дарс сөгнөсөн найр наадам шиг болгодог байв.
Италийн дарангуйлагч Бенито Муссолини томхон хэрчсэн сармисыг ургамлын тос, нимбэгний шинэхэн шүүсээр амталсан энгийн салатанд дурладаг байсан аж. Франц хоолыг ямар ч шимгүй гэж үздэг, эхнэр, таван хүүхдийн хамт гэртээ хооллох дуртай хүн байжээ. Гэхдээ гэрийн эзэн иртэл хэн ч хоолонд ам хүрэх ёсгүй байв.
Африкт хамгийн харгис дэглэм тогтоосон удирдагчдын нэг, Угандагийн ерөнхийлөгч Иди Амин шарсан ишигний мах, маниок /ургамал/, шар будааны талханд дуртай байжээ. Нэг удаадаа 40 ширхэг бэрсүүт жүрж идчихдэг байсан бөгөөд энэ жимсийг байгалийн "виагра” гэж нэрлэдэг байсан гэнэ. Саудын Араб улсад цөллөгт байхдаа пицца идэх, KFC-д орох дуртай болжээ. Британийн уламжлалыг дагаж хоолны дараа цай уухыг таашаадаг байв.
Хэлмэгдүүлэлт, өлсгөлөнд улс орноо живүүлсэн Камбожийн улс төрийн зүтгэлтэн Пол Пот бугын мах, зэрлэг гахайн мах, могой, шинэ жимс, брэнди, хятад дарсанд дуртай хүн байсан бөгөөд кобра могойгоор хийсэн рагу гэх мэт тансаг хоол зооглодог байжээ.
Румыны удирдагч Николае Чаушеску цагаан хоолыг эрхэмлэдэг, өндөг цөцгийн холимог түрхсэн румын маягийн лазань, улаан лооль ба сонгино, бяслагтай стэйк идэх дуртай, хэрэв хоол таалагдахгүй бол албан ёсны уулзалт дээр байсан ч шууд авч шиддэг хүн байсан гэнэ.
Экваторын Гвиней улсын анхны ерөнхийлөгч, улсынхаа эдийн засгийг уналтад оруулсан Франсиско Масиас Нгема маалингын эм бутны үрээр хийсэн цай, мансууруулах үйлчилгээтэй хин модны үндсийг хандалсан цай уудаг байжээ.
Эцэг Док нэрээр алдаршсан, насаараа Гаити улсын ерөнхийлөгчөөр ажилласан дарангуйлагч Франсуа Дювалье чихрийн шижин, артрит, зүрхний өвчтэй хүн байсан. Иймээс насан туршдаа эмч нарын хяналтад байж, хоолны дэглэм барьжээ. Нас эцэслэхийнхээ өмнө өөрөө хооллож чадахгүй болсон бөгөөд туслахууд нь халбагаар хооллодог болсон гэдэг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих