Дорнод аймагт Сангийн
далай гэдэг давстай нуур байдаг гэдгийг уншигч та бүхэн мэдэх бизээ.
Тэгвэл Сангийн нууртай холбоотой үлгэр, домог, хууч яриа байдаг аж.
Халхын То ван Манжийн өвөрлөгч хошууны ноёнтой 1000 тэрэг давсны оронд мянган бяруу өгөхөөр хоног хугацаа хатуу товлосон хэлцэл байгуулжээ. Гэтэл өвөрлөгч хошууныхан амласан хугацаанаасаа хоцорч ирж гэнэ. То ван:
-"Манай давсны хэрэгцээ хангагдсан. Аваад буц" гэж тэдэнд хатуурхжээ.
-"Бид үүнийг авч буцаад яах вэ, Энд нь асгачихъя" гэж гуйхад
"Битгий нутаг ус бузарлачих" гэл хэлэн огт халгаагаагүй ажээ. Нэлээд гуйлгасны эцэст То ван "Тэгвэл асгах газрыг нь би зааж өгье" гээд Сангийн далайн тойром усанд хийлгүүлжээ. Ингэж нутгийнхан нуурандаа цэвэр давс ургуулж, давсны орд газартай болсон домогтой юмсанжээ.

Эх сурвалж: www.budda.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13127
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих