
Баттулгынх 10 дугаар баг, Хивсний хамгийн арын эгнээнд байдаг учир эмнэлэг үйлчилгээнээсээ зайдуу юм билээ. Эсгий гэрт амьдардаг тэдэнд хүүхдүүдээ тав тухтай өсгөх боломж муухан санагдсан. Энэ тал дээр өрхийн эмнэлгийнхэн болон багийн дарга нар санаа тавьж Их хурлын гишүүдэд дуулгасан дуулдана. Шинэ хуулиар ихэр тус бүрт нь 3 сая төгрөг олгох хуулийн заалттай гэж багийн Засаг дарга хэлсэн. Үүн дээр нь жаахан л дэмжээд өгөх юм бол байртай болох боломж харагдаж байгаа юм. Иймээс Дорнод аймгийн Сэтгүүлчдийн эвлэлээс санаачлан гурван хүүг байртай болгох уриалгыг нийт Дорнодчууддаа хандан гаргаж байна. Монголын үрс маш олон болтугай.
Хандивын данс: Гантөмөрийн Баттулга хүүхдүүдийн аав. ХААН банк: 5405576308

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих