Ассад "Энэ бол Дэвид Камероны найруулсан жүжиг. Тэрбээр Сирийн ард түмнийг тохуурхаж, терроризмыг алсаас санхүүжүүлж байна. Британи ямар ч зөвшөөрөлгүй Сири улсад цохилт өгч эхэллээ. Би Британийн удирдлагуудад сэтгэл гонсгор байна. Тэд алхам тутамдаа хууль ёсыг сахих ёстой” гэж хэлжээ.
Харин Камерон "Бид Сирийг хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд бие дааж цохилт өгөхийг зөвшөөрсөн. Сири улсад туслахын тулд бид эх орноо заналхийлэлд өртүүлж байна” гэсэн байна.
Британи хэт даврагчдад цохилт өгснөөс 22 цагийн дараа Лондон хотноо нэг этгээд метронд халдлага үйлдэж, гурван хүнийг гэмтээсэн билээ. Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Майкл Фаллон "Бид ухралт хийхэд бэлэн байгаа. Дайн бол эмх замбараагүй бизнес” хэмээн мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих