Сүүлийн жилүүдэд амьдрал дээрээ аль эрт нэг гэрт орж, эхнэр нөхөр шиг амьдардаг ч албан ёсоор гэр бүлээ батлуулалгүй хамтран амьдардаг хосууд улам бүр нэмэгдэж байгааг харгалзан үзэж хамтран амьдрагчийн хууль ёсны хариуцлагыг тусгасан аж.
"Хамтран амьдрагчид” гэдэг нь гэрлэлтийн баталгаагүй боловч хамтын амьдралтай хүмүүсийг нэрлэдэг ба Монгол Улсын хууль тогтоомжид "хамтын амьдралтай хүмүүс” гэх ойлголтоор илэрхийлэгдэж, эрхзүйн харилцаанд хэрэглэгдэж байна.
Канадын "Гэр бүлийн Vanier хүрээлэн”-гийн судалгаагаар, хамтын амьдралтай хүмүүсийн 30 орчим хувь нь гэрлэлтээ батлуулдаг бол үлдсэн 70 хувь нь салдаг аж.
Иймээс гадаадын орнуудад гэрлэлтийн баталгааны оронд "Хамтын амьдралын гэрээ” гэгчийг байгуулж, түүгээр нь хамтран амьдрагчдын хоорондын маргааныг зохицуулдаг байна.
Хэрэв салахаар болвол, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг эрх зүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоор нэвтрүүлсэн байдаг юм байна.
Тэгвэл энэ үйл ажиллагаа саяхнаас манай улсад нэвтэрсэн байна. Энэхүү үйл ажиллагаа нь хурдан шуурхай, зардал бага, нууцлалын өндөр түвшинд явагддаг, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг гээд маш олон давуу талтай юм байна.
Шүүхийн Эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа эв эеийн аргаар шийдвэрлэх гарцыг өөрсдөө олж, шүүхээр баталгаажуулснаар иргэний хэргийн ачаалал төдий чинээ буурдаг ажээ.
Гэр бүл салалтын улмаас хүүхэд хохирч, эцэг эх нь үр хүүхэддээ тавих анхаарал халамж муудах,хүүхдээ авч үлдсэн гурван хүн тутмын хоёрт нь хариуцлага ачаалал нэмэгдэж, хүүхдийн сурлага хүмүүжил муудах, гэр бүлийн хүчирхийлэл ихсэх, гэр бүлийн үүрэг хариуцлага суларч байгаа зэрэг нь судалгаагаар нотлогдсон байна.
Гэр бүлээ цуцлуулсан өрхийн 70 хувь нь 0-15 насны дунджаар 2-3 хүүхэдтэй байдгыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.Гэр бүлийн салалтын шалтгаан нь үндэс угсаа, зан заншил, улс үндэстний ялгаатай байдал, гэр бүлийн тэнцвэргүй харилцаа, хүчирхийлэл зэрэг түгээмэл хэдэн шалтгаанаас үүдэлтэй байдаг нь судалгаанаас мөн харагдсан аж.Салалт бүхний ард үр хүүхэд, өмч хөрөнгө гээд олон асуудал дагадаг. Гэтэл хүний нутагт байгаа монголчууд гэр бүл салалтаас аль алиныг нь авч чадалгүй "хоосон гуяа ганзагалаж” ирсэн тохиолдол цөөн биш. Тэр ч байтугай арай гэж хүүхдээ дагуулаад ирсэн заримыг нь цаанаа бичиг баримтын асуудлаа цэгцлээгүй гэх шалтгаанаар иргэний бүртгэлд бүртгэж авдаггүй тохиолдол ч олон гардаг юм байна.
Б.Дэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих