15 мянган төгрөгөөр хүн зодож болно
Уг хэрэг явдал хэрхэн шийдэгдсэнийг сураглаваас Д.Ганцогт нь 15 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрсөн байна.
Засаг дарга М.Бадамсүрэнгийн хууль бус томилгоонуудын нэг төлөөлөл нь согтуугаар төр захиргааны байранд ажлаа хийж байсан төрийн албан хаагчийг зодож танхайрч цагдаад баригдсан ч тэрээр Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байрны цонхоор "оргон" зугтаж маргааш өдөр нь дахин баривчлагдаж байжээ.
Энэ мэт үйлдэлд нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хариуцлагын тухай хуулиар БОАЖГ-ын дарга Д.Ганцогтод 10 хоногийн баривчлах шийтгэвэр ногдуулсан байна.
Д.Ганцогт нь шийдвэр гарсан өдөр давж заалдаад 10-р сарын 29-ний өдөр шүүх хурлыг дахин хийлгэж баривчлах шийтгэвэрийг 15 мянган төгрөгөөр торгох хүртэл нь өөрчлүүлж чаджээ.
Д.Ганцогтыг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.1, 15.1.8 дахь заалтуудыг зөрчиж уг албан тушаалд томилсон мөн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 150 дугаар магадлалаар захиргааны арга хэмжээ авагдсан зэргийг нь үндэслэн Дорнод аймгийн ИТХ-ын Даргын зүгээс "Нэгжийн тухай хууль"-ийн 22.1.9 дэх хэсэгт "Нутаг дэвсгэртээ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж биелэлтэнд нь хяналт тавьж ажиллана" гэж заасны дагуу аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнд зөвлөмж чиглэл хүргүүлсэн байна.

Дорнод Хурал
https://www.facebook.com/photo.php?fbid=1623376244589568&set=a.1537131673214026.1073741829.100007516248570&type=3&theater
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13150
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих