НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан билээ. Авлигын эсрэг НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай аж. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан өнөөдөр "Ил тод байдлыг дэмжих түншлэл” ТББ, "Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ хамтран Ил тод байдал, хариуцлага, авлигын эрсдэл 2015 онд иргэний нийгмийн уулзалтыг зохион байгуулах юм байна. Мөн "Ил тод байдлыг дэмжих түншлэл”ТББ-ын зүгээс "2015 оны төрийн ил тод байдлын 10 онцлох үйл явдал”-ыг танилцуулах ба "Транспэрэнси Интернэшнл Монгол” байгуулллага анх удаа "Шударга ёсны шагнал” буюу "TRANSPARENCY AWARD 2015" шагналыг гардуулах юм байна. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм. Монгол Улс 2005 оны аравдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцийг соёрхон баталсан. Ингэснээр манай улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт алхаа нийлүүлэх болжээ.
Ц.БАЯР
Эх сурвалж:zms.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13165
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих