Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Хуулийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд өмнөх онуудын татвараа заавал нөхөн мэдүүлэх үүрэг хүлээж байгаа. Ингэснээр 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 31 хүртэл буюу 20 жил гурван сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, зарим хэсгийг нь нуусан зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байсан бол ил болгох үүрэгтэй.
Татвар төлөгчдөд ингэснээр шимтгэлээ төлөөгүй, нуун дарагдуулсаны торгууль, алдангиас чөлөөлөгдөх юм. Уг Сангийн яам, НДЕГ, Татвар болон Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллага үйл ажиллагааныхаа чиглэлээр өөр чиг үүргийг гүйцэтгэж байгаа.
Олон нийтийн дунд татварын өршөөлийн хууль хэмээн нэрлэгддэг уг хууль өмнө нь батлагдан хэрэгжихдээ улсын төсөвт дөрвөн их наяд төгрөг төвлөрүүлсэн гэх тооцоолол байдаг. 2008 онд татварт төвлөрсөн уг мөнгөний ачаар 2009 оны хямралыг ажрахгүй давсан гэх тайлбарыг албаныхан хийдэг. Тэр ч утгаар эдийн засгийн хямралын үед ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталснаар төсөвт ирэх ачааллыг үнэмлэхүй байдлаар багасгана гэж хууль санаачлагчид мэдэгдэж байсан.
Гэсэн хэдий ч өнгөрсөн аравдугаар сараас хойш хэрэгжиж буй уг хуулийн үр нөлөөгөөр ердөө хоёр тэрбум төгрөг төсөвт төвлөрсөнболохыг Ерөнхий сайд бүлгийн хуралдаан дээрээ онцлоод амжсан. АН-ынхны мэдэгдэж байгаагаар энэ тоо он дуустал 14 хоногийн хугацаанд огцом өсөж, 3 их наяд хүрэх аж. Одоо шинэ он эхлэхэд ердөө 21 хоног үлдэж байна. Энэ хугацаанд хоёр тэрбум төгрөг нь гэрлийн хурдаар өссөөр гурван их наядад хүрнэ гэдэгт хэн ч итгэхэд бэрхтэй.
Уг нь хууль хэрэгжиж эхэлснээр далд эдийн засаг хумигдаж,ирэх оноос татварын сахилга бат сайжирна гэсэн хүлээлттэй байгаа. Ямартай ч ААН-үүдэд төрөөс үзүүлж буй боломжийг ашиглаж, торгуульгүйгээр татварын тайлангаа нөхөн өгөхөд ердөө 21 хоног үлдэж байгааг дахин сануулъя.
Ж.Мядагбадам
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих