Вангагийн зөгнөлд "Сири улсад хамгийн эхэнд дайн гарна. Сирид дэгдсэн гал хүрээгээ тэлж Ойрхи Дорнодыг хормын төдийг түймэрдэх болно. Энэхүү дайн 2043 он хүртэл үргэлжилж, исламын шашинтнууд ялалт байгуулна. Дайн ялалт байгуулсан исламчууд Ромд төвтэй хэнд ч дийлдэшгүй халифын улс байгуулж, дэлхийд эрхээ тогтооно” хэмээжээ.
2011 оны дөрөвдүгээр сард Сири улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд энхүү дайн хүрээгээ тэлсээр байгаа юм. Дайны уршгаар дөрвөн сая иргэн эх орноосоо дүрвэж, 350 мянган хүн амиа алджээ.
Ванга Америкийн талаар зөгнөж байсан юм. Зөнч 2001 оны ихэр худалдааны төвд халдлага гарахыг зөгнөж, тус улсын удирдлагуудад сануулж байсан удаатай. Мөн "Америкчууд төрийн тэргүүнээрээ өнгөт арьстай хүнийг сонгох болно” хэмээн зөгнөсөн бөгөөд 2009 онд Ардчилсан намаас нэр дэвшсэн Кени гаралтай Барак Обама сонгуульд ялалт байгуулсан билээ. Тэрбээр 2013 онд улиран сонгогдсон юм.
"Арьс өнгөний үзлээс болж, тус улсын иргэд хоёр хуваагдаж, Америкийн нэр хүнд унах болно” гэжээ. Үнэхээр Америкийн олон хотод өнгөт арьстнууд эрхийнхээ төлөө жагссаар байгаа юм.
"Америк исламын шашинтнуудтай дайтаж, эх орноо аюулд оруулах болно” хэмээн Ванга зөгнөсөн. Үнэхээр Америкчууд Ойрхи Дорнодын асуудалд оролцож, эх орноо аюул заналхийлэлд оруулаад байна.
Ванга 30 жилийн өмнө Америкийн талаар ийнхүү зөгнөсөн бөгөөд нас барахаасаа хоёр жилийн өмнө хэт даврагчид бий болохыг зөгнөжээ. Түүний зөгнөл 3779 он хүрээд төгсөж байгаа юм. Энэ онд дэлхий сүйрнэ хэмээн Ванга хамгийн сүүлд зөгнөжээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих