
ШББХ-ны Үндэстний нэгдүгээр цэцэрлэг өнгөрсөн сарын сүүлээс хүүхэд багачууддаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх талаар хичээл зааж эхэллээ. Цэцэрлэгийн улирал бүрийн хүмүүжлийн хичээлд зам тээврийн ослоос сэргийлэх талаар дэлгэрэнгүй тусгаж, эцэг эхчүүдэд хүүхдүүдээ аваар ослоос хэрхэн сэргийлэх талаар сургалт хийж, сурталчилгааны хуудас тараажээ. Мөн газар хөдлөлтийн үед өөрийгөө хамгаалах сургалт, аваар ослоос сэргийлэх киног үзүүлж, анги тус бүр эцэг эхчүүдээр замын хөдөлгөөний аваар ослоос сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн хичээлийг бэлтгүүлж залгах болжээ.
Авто машины тоо ихэсэж үүнтэй зэрэгцэн бага насны хүүхэд зам тээврийн аваар осолт нэлээдгүй өртөх болсон нь энэ чиглэлийн сургалт, сурталчилгааг нэмэгдүүлж, олон нийтэд таниулах гол ажил болоод байгааг тус хошууныхан ярьж байна.
ЦЭНГЭЛ, СУРНАА, БАО ЦҮНЕЭН
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=1319
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих