Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын улсынхаа хараат бус байдлыг хамгаалахын тулд устөрөгчийн бөмбөгтэй болсон тухайгаа мэдэгджээ. Тэрбээр "Бид тусгаар тогтнол, үндэсний сүр хүчийг устөрөгчийн бөмбөгөөр хамгаалах боломжтой боллоо.
БНАСАУ цэргийн үйлдвэрлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм. Ким Чен Ын өчигдөр Пхеньян дахь зэвсгийн үйлдвэрт айлчлах үеэрээ ийнхүү мэдэгдсэнийг дотоодын мэдээллийн хэрэгсэл дамжууллаа. Гэсэн хэдий ч Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй болсон эсэхийг нотлох баримт одоогоор байхгүй гэв.
БНАСАУ цөмийн зэвсэг бүтээсэн тухайгаа 2005 оны хоёрдугаар сарын 10-нд зарлаж, олон улсаас ихээхэн шүүмж хүртсэн.
Түүнээс хойш 2006, 2009, 2013 онд цөмийн зэвсгээ газар доор туршиж үзсэн юм. ОХУ, БНХАУ, Япон, БНСУ болон Австралийн чичирхийлэл хэмжигч төхөөрөмж 2006 оны цөмийн зэвсгийн туршилтыг бичиж авсан байдаг. Харин 2013 оны гуравдугаар сард Пхеньян АНУ болон БНСУ-д цөмийн бөмбөгөөр цохилт өгнө гэх мэдэгдлээс хэдхэн цагийн дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл БНАСАУ-ын эсрэг хориг тавьсан билээ. Үүнд банкны гүйлгээ, аялал жуулчлал, худалдааны салбар багтсан.
Устөрөгчийн бөмбөг бол хиймэл нар үүсгэдэг, дэлхий дээрх хамгийн аюултай тэсрэх бөмбөг. Анх 1961 онд ЗХУ туршиж байсан. Энэхүү туршилтаас болж дэлхийн тэнхлэг өөрчлөгдсөн гэх таамаг ч бий.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих