Амралтын өдрийг бид телевиз үзэж, гадуур зугаалж өнгөрүүлэх нь олонтаа. Тэгвэл алдар хүнд, асар их баялгийн эзэд болсон эрхмүүд амралтын өдрийг амжилтын гараа болгодог байжээ.
РОБЕРТ ИГЭР
Диснейн гүйцэтгэх захирал тэрээр өглөө бүр 4:30-д босдог гэнэ. Ингэснээр дараа долоо хоногт хийх ажлуудаа төлөвлөдөг байна. Амжилтанд хүрсэн хүмүүс хэзээ ч ням гаригт өдрийн хоёр цаг эсвэл өглөөний 11 цаг хүртэл орондоо хэвтдэггүй аж.
БЕНЖАМИН ФРАНКЛИН
Тэрээр өглөө бүр өөрөөсөө, "Би өнөөдөр ямар сайн зүйл хийж болох вэ?” гэж асуудаг байжээ. Амжилтад хүрсэн хүмүүс өдөр бүр төлөвлөгөөтэй байх нь маш чухал гэдгийг мэддэг бөгөөд амралтын өдрийг ч ялгадаггүй байв.
АННА ВИНТУР
Алдарт "Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур өдөр бүр нэг цаг теннис тоглодог байна. Мөн Ричард Брэнсон баян тэрбумтан бас идэвхтэй марафон гүйгч байжээ. Амжилттай яваа хүмүүсийн бие махбодь эрүүл байх нь оюун санаанд нэн чухал хэмээн тэд үздэг бөгөөд үүнд амралтын өдөр ч хамаатай хэмээн тэр хэлжээ.
СТИВ ЖОБС
Амралтын өдрүүд бол мартсан зүйлсээ өөртөө сануулах, ажил амьдралын зохицлыг хадгалдаг чухал өдөр ч эхлээд юу чухал гэдгээ санах хэрэгтэй. Найз нөхөд, үр хүүхэд, хань ижилтэйгээ өнгөрөөж байгаа цаг нь ашиг орлогыг нэмэгдүүлж, шууд таны нэр хүндийг өсгөхгүй. Гэхдээ энэ ач холбогдол багатай зүйл биш юм гэж Жобс хэлдэг байв.
УОРРЕН БАФФЕТТ
Тэрээр XX зууны хамгийн их амжилтад хүрсэн хөрөнгө оруулагчдын нэг. Гэхдээ тэр өөрийн гэсэн нөөц цагтай бөгөөд Юкүлэлэ (4 чавхдасг жижиг Хавай гитар) тоглох дуртай ажээ. Мэдээж бямба гаригт гольф тоглох нь ашигтай бизнесийн эх үүсвэр олох шалгарсан арга хэдий ч Мэрил Стрип шиг нэхмэлчин, Жорж Буш шиг тосон зураач зэрэг ганцаарчилсан хобби нь бүтээлч байдлыг дэмжиж, стрессээс салахад тусладаг гэжээ.
ОПРА УИНФРИ
Ток шоуны хатан хаан Опра өдөрт хоёр удаа 20 минутын турш чив чимээгүй суух цаг гаргадаг байна. Энэ арга нь стрессээс салж бясалгаж, бодлоо цэгцэлж үр ашгийг сайжруулахад сайн нөлөөтэй гэжээ. Зарим эзэгтэй нарын хувьд амралтын өдрөө гэр бүлдээ анхаарал хандуулах, ажлаа хийх, олон нийтийн ажилд оролцох гээд ажлын өдрөөсөө завгүй байх нь элбэг байдаг. Тэгвэл ихэнх амжилтад хүрсэн хүмүүс нам гүм байж өөртөө дүгнэлт гаргах цагийг өдөр бүр гаргадаг гэж тэрээр хэлжээ.
РЭНДИ ЦУКЕРБЭРГ
Бидэнд амралтын өдрүүдээ их зүйл амжуулахын хажуугаар олон нийтийн хаягаа шалгаж "Нке” цуглуулан найз нөхөддөө атаархуулах гээд ихээхэн стресст орох болдог. Энэ бол FОМО (fear of missing our- боломжоо алдахаас айх) ийн эрин үе.
Харин фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукербэргийн төрсөн эгч Рэнди
Цукербэрг хүмүүст JOМО (the joy of missing our - санаа зовнилоосоо салах)-г санал болгодог. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр FОМО голчилж амралтын өдрийн зугаа болдог боловч, амжилтын үндэс болж чадахгүй гэжээ.
БИЛЛ ГЭТС
"Microsoft”-ийн үндэслэгч хэлэхдээ "Амжилтаа тэмдэглэхэд таатай байдаг боловч гаргасан алдаагаа сайн санаж сургамж авч байх нь илүү чухал” гэжээ. Өдөр бүр хийсэн ажлаа эргэцүүлэн бодох хэрэгтэй хэдий ч амралтын өдрүүд бол өмнөх долоо хоногийнхоо ажлыг эргэн харж дүгнэн, дараагийн удаа илүү сайн ажиллах боломж хайхад хамгийн тохиромжтой цаг юм гэжээ.
РИЧАРД БРЭНСОН
Энэ бизнесмэн хэлэхдээ "эрүүл мэнд, ядуурал, нийгмийн халамж зэрэгт анхаарлаа хандуулна гэдэг гайхалтай зүйл” гэжээ. Ихэнх амжилтад хүрсэн хүмүүс Анна Франкийн хэлснээр "Бусдад өгснөөр хэзээ ч ядуурдаггүй” гэдэгтэй санал нийлдэг. Амралтын өдрүүд бол олон нийтийн сайн дурын ажилд оролцоход хамгийн таатай цаг. Ричард Брэнсон амралтын өдрөө бусдад туслах болон олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог гэжээ.
ЖАК ДОРСИ
Твиттер болон Скуэрын хамтран үүсгэн байгуулагч тэрээр ажлын өдөрт 16 цаг ажилладгаараа нэрд гарсан нэгэн. Гэвч тэрээр "Бямба гариг бол эргэцүүлж бодох цаг. Бямба гаригт эргэн харж, төлөвлөж амрахдаа бэлдэх өдөр. Амралтын өдрүүд бол амжилтад хүрэх нууц зэвсэг. Та Даваа гаригт бэлэн байх шаардлагатай” гэжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих