- Сумны хөнөөх чадвар, хол тусах хүчин чадал зэргээс нь хамаарч сонгох гэж байгаа бол 7х64, 7мм rem, 308 win, 30-06 spring, 300 win mag, 8x57js гм барууны загварын хүчирхэг сумтай буу сонго.
- Бууны чанар, эдэлгээг харж сонгох бол чех, герман, австри, итали, америк гм-ээс үнэтэй буу сонго.
- Яахав дээ, анчин болтлоо дадлага хийхэд суманд гарзгүй, буудахад эвтэйхэн, хямдхан буутай болоё гэвэл орос хагас автомат буунууд.
- Буу сонгоход бас нэг харгалзах юм бол хаана, ямар ан голдуу хийх билээ гэдгээ бодолцох ёстой. Хэрэв тарвага туулай шувуу гэх мэт жижиг анд бол 22lr буюу калибр сумтайг, эсвэл ийм амьтдыг холоос буудна даа гэж тооцвол 223 rem сумтай буу илүү сонголт болно.
Би нэг хүний жишээг мэднэ. Мань эр мөнгөтэй л дээ. Нэг өдөр буу авах гээд Их ав дээр очсон байгаам. Хамгийн сайн нь аль вэ гэж асуугаад л авчихсан. Нөгөөдүүл өндөр таталтын Цайс дурантай warmint загварын буюу снайпер буудлагын бүдүүн голтой лаг буу атгуулсан байгаам. Мэдээж тэр буу тусгалын нарийвчлал маш өндөр. Буудсан нүхээрээ дараагийн сумаа зоож болдог мундаг буу л даа. Гэтэл мань хүн ихэнхдээ чоно хөөж буудах, бор гөрөөс үргээлгэж буудах анд явдаг. Гэтэл энэ буугаар давхиж яваа амьтан гар дээрээс буудахад үнэн тохиромжгүй, мань эрийн ур чадвар хүрдэггүй. Нэг л сайхан буутай хүн анд яваад л байдаг. Дандаа ганзага хоосон. Иймэрхүү алиа жишээ зөндөө бий.
Хөвч тайгад хамгийн багадаа бор гөрөөс тэрнээс дээш гахай баавгай гэх мэт бэсрэг болон дундаас дээш овортой амьтанд голдуу гөрөөлөх бол 2-т хэлсэн хүчтэй сумтай буунуудаас сонгоно. Сум бууных нь хямдыг сонгохоор байвал винтов сумтай (7,62x54r) тигр, вепрь, урт богино винтов гэх мэтээс сонгоно. Энэнээс доош хүчин чадалтай сум, жишээ нь ак сумтай буугаар хөвчид гөрөөлөхөд хэдий цаад амьтнаа яаж ийж байгаад агнаад байдаг ч ихэнх тохиолдолд буудсан амьтан маань буудуулсан дороо нам үхдэггүй, шарх аваад явчихдаг. Ингэхээр нэг бол шархтай амьтан ойд алддаг, эсвэл аюултай амьтны хувьд өөрлүүгээ дайруулж ч магадгүй эрсдэл гарах боломжтой. Мэдээж сайн бууддаг, туршлага дадлагатай анчин бол хүч багатай сумаар амьтныхаа толгой хүзүү гэх мэт найдвартай унагах газруудад буудаад агнаад байдаг эсвэл шархдууллаа ч мөрдөж хөөгөөд агначихдаг. Анх буу сонгох гэж байгаа хүнийг ийм чадвартай гэдэгт итгэлгүй байгаа учраас ой хөвчийн том анд найдвартай хүчтэй буу хэрэглээрэй гэж зөвлөж байна.
Ойт хээр, тал хээрийн бүс нутагт бор гөрөөс, цагаан зээр, чоно зэрэг анг үргээлэг, машинаар хөөх гэх мэтээр хийх бол оросын ак юм уу, винтов сумтай вепрь, тигр, сайга зэрэг хагас автомат буу илүү үр нөлөөтэй. Бас хөнөөлтэй. Гэхдээ миний хувьд ийм төрлийн буугаар ингэж агнахыг дургүйцдэг. Энэ ур чадвар сорьсон ан гөрөө биш техникийн хүчээр түрэмгийлсэн аллага болоод байдаг. Зугаацах, азаартах гэж, адреналин ялгаруулах гэж ан хийдэг болохоос ямар амьтанд өстэйдээ тэднийг дуусгаж барахын төлөө ан хийж байгаа биш.
Үнэндээ шудрагаар хэлэхэд би ингэж ан хийж байсан маань зөндөө. Тухайн үед хөөгөөд, галлаад ёстой экшн кинон дээр алж өгч байгаа юм шиг санагдаад пижигнүүлж өгдөг байсааан байсан. Одоо бол тэрэндээ нэг их харамсаад өрөвдөөд гаслаад байгаа юмгүй ээ. Гэхдээ цаашдаа ингэхгүй шүү гэж л хичээж явдаг. Буу зэвсгээ ч сольж өөрчилсөн. Давахгүй гэсэн даваагаар 3, 4 давчихгүймсан даа.
Ер нь буу сонгоход ан бүрд тохирсон супер буу гэж байхгүй. Жижиг буу том амьтныг унагахгүй, том буугаар буудсан жижиг амьтнаас авах юм үлдэхгүй. Тийм болохоор анчид ихэвчлэн том жижиг буунууд төрлөөр нь авсан байдаг.
Хааяа нэг хүн амьтан дагаж хээр хөдөө гарах хүнд бол дундаж хэмжээний сумтай ганц буу байхад болдог. Энэнд хамгийн дажгүй тохирох нь CZ 527 carbine гэж би боддог. Гэхдээ хөвчид сумны хүч дутаж амьтан алдаж л байсан. Хурдан буудах шаардлагатай юманд гацаж нтр алдана, холын зайд сум хүрэхгүй явдал зөндөө л гардаг. товчдоо муу ч юмтай, сайн ч юмтай буу даа.
Иймэрхүү ангиллын буутай хүн яваандаа дадаад сураад ирэхээрээ том амьтныхаа нам унадаг амин газраар нь сумаа хийдэг, жижиг амьтанд бол биед нь барьж зад үсэргэхгүй толгойг нь хайрч буудаж сурна. Хол байгаа амьтанд гэтэж ойртож сурна зэргээр элдэв буу цуглуулах гээд зовоод шамдаад байхгүй болноо. Ой хөвчийн ихэнх анчид (нутгийн индианууд) ганц том буу (винтов сумтай залгаа) барьж гараад л өглөө нь нугас буудаж шарж идчихээд орой гахай буудаад чирчихдэг.
Эцэст нь орос бууны оноос хамаарсан чанарын талаар хэлэхэд, шинэ юм гэдэг ямар ч гэсэн хуучин юмнаас илүү гэж л хэлэх байна. Хүмүүс тэдэн оны тийм нь сайн нтр гээд ярьдаг л юм. Яахав үнэний хувь байдаг л байх, гэхдээ ихэнх нь дассан газрын даавуу зөөлөн, таньдаггүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэдэг дасалын сэтгэхүйгээр л ярьдаг юм билээ. Ер нь буу бол буудалт бүрд элэгдэж байдаг гэдэг энгийн физикийг дотроо бодож байх.
Болж л өгвөл шинэ буу авч байгаарай. Хэрэглэж байсан хуучин буу авч үзсэн хүний үг шүү.
Эх сурвалж: http://forum.asuult.net/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих