Тийм их сүртэй биш зуршил чиний шүд, инээмсэглэлд хор хөнөөл учруулж болох юм. Шүд ямар зориулалттайг тодруулъя.
1. Газтай ундаа хэрэглэхгүй байх. Газтай ундаанд 10 цайны халбага сахар агуулагддаг. Мөн шүдний эмалийг гэмтээдэг лимонтой, фосфорын хясалдай агуулдаг.
2. Мөс мэрэх. Энэ нь шүдийг гэмтээдэг. Халуун хүйтэн ух юм дараалан хэрэглэвэл шүд өвдөх шалтгаан болдог.
3. Шүдээ хавирах. Хавирах-шүдээрээ юм цохих нь удаан хугацааны туршид шүдний эмалийг гэмтээдэг.
4. Хэлний персинг-Персинг нь хэдийгээр загварлаг зүйл боловч метал зүйл амны хөндийд байрлах нь шүдийг гэмтээдэг. Уруулны персинг нь мөн ижил үр дагавартай. Мөн метал штанг ээмэг нь шүдний пааланг гэмтээж шүд унахад хүргэдэг.
5. Резинэн чихрэнд донтох. Резин нь шүдэнд наалдаж сахар, хүчил шүдэн дээр үлдээж шүдний эмалтай байнга зууралддаг.
6. Ханиадны үрэл хүлхэх. Түүнд маш их хэмжээний сахар агуулагддаг. Хоолойны өвчин намдсаны дараа шүдээ угааж цэвэрлэхгүй бол сахар нь шүдэнд үлддэг.
Шүдний эмч нар шүдээ хамгаалах энгийн зүйлүүдийг зөвлдөг үүнд : өглөө орой шүдээ угаах, хоол идэх бүртээ дараа нь цэвэр усаар амаа зайлж цэвэрлэх.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих