Монгол бөхөн /Saga tatarica mongolica Bannikov/ нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтдаг. Дэлхийн гоц ховор амьтны нэг юм. Баглуур таана, монгол өвс бүхий хайрган хөрстэй бартаагүй, дагжуур, хэвгий ээрэм талд нутаглана.
Шаргын говийн өмнөд, баруун хойт хэсгээр уулсын бэлээс говийн зах хүртэлх 30 км хүртэл өргөн, 140 орчим км урт зурваст Бумбатын тал, Өгөөмөрийн тал, Далан түрүү, Тунгалаг, Дугуйн далан, Шагшигийн дөрөлж, Адуун чулууны гүдэн, Ихэс нуурын хотгорт үлджээ. Мөн хар ус нуураас урагш Алтайн уулсын бэлээр хэсэгхэн газар цөөн тооны бөхөн байдаг. 1981 оны байдлаар Шаргын говьд 1000 шахам толгой , Ховд аймгийн Манхан сумын орчим 30 бөхөн байжээ. Шаргын говьд Монгол бөхөнгийн нөөц газар, Манхан сумын нутагт бөхөн чөлөөтэй байрших тайван бүс тогтоох зорилгоор хамгаалалтанд авсан.
Монгол улсад бөхөн агнахыг 1930 оноос эхлэн хуулиар хориглосон. Устах аюулд орсон зэрлэг ургамал, амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны 1-р хавсралт болон Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын Улаан номонд нэр нь оржээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13238
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих