Шороо гадагш нь зөөгөөд
Шоргоолж завгvй байлаа
Ажлын чухлыг гvйцэтгээд
Ам нь ч чөлөөгvй байлаа.
Хадан доогуур сэндийлж
Харш ордоо босговч
Их ажил хийж байна гэж
Илvv vг дуугарсан ч vгvй.
Дээгvvр зантай царцаа
Дэргэдэх бутанд нь асаад
Шороо зөөгч шоргоолжийг
Шоолж ингэж дууллаа.
Эх адаггvй ажлыг
Эргэж буцаж хийгээд
Мангуу энэ амьтан
Махаа идэж байхад
Ухаан ихтэй би
Уулын сэхээтэй болохоороо
Навч цэцгийн сvvдэрт
Нандин байр олоод
Уран санхая дууллаар
Ургамал амьтныг уяруулаад
Хөх тэнгэрт хөөрч
Хөгжин бvжиглэж байна гэж
Царцаа vгээ дуусгалгvй
Чалчиж нуршиж байтал нь
Ширvvн бороо тvvнийг
Шилбvvрдэн нvдэж эхлэв
Хоргдох газар олохгvй
Хохирч сvйдэж явахад нь
Харин өнөөх шоргоолж
Харш ордондоо орчихоод
Ажилгvй царцааг шоолоод
Ажиггvй хэвтэж байжээ гэж
Vлгэрт ингэж хэлэвч
Vнэн учир нь харин
Царцаа шоргоолж хоёрт биш
Чалчих, хийх хоёрт билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих