"Авъяаслаг Монголчууд"-аас... "Хүний нөөц"-ийн бодлого хүртэл
Юуны өмнө #АвьяаслагМонголчууд-ыг зохион байгуулсан#MongolHDTV-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Бидэнд дэлхийн стандарт, цагийн менежмент, аливаа ажлын төгс гүйцэтгэл зэргийг дахин дахин ойлгуулж өгөв. Мөн телевизүүдийн шоу нэвтрүүлгийн контентийг нэг түвшинөөр ахиулж чадлаа. Энэ шоуг нь дагаж дэлхийд тэргүүлэгч компаний менежментийн арга барил, техник, технологи зэргийг тэнд ажилласан олон зуун Монгол залуус судалж, суралцаж байгаад их баярлаж, бахархууштай юм.
Аливаа улсын хөгжилд хамгийн чухал нөлөөтэй 4 нөөц байдаг байна. Эдгээр нь БАЙГАЛИЙН НӨӨЦ, ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИ, КАПИТАЛ юм. Би хувьдаа Хөгжлийн хамгийн чухал нөөц бол ХҮНИЙ НӨӨЦ гэж боддог тул энэ талаар уншиж сонирхож байсан зүйлсээ хуваалцая.
МУ одоогоор хүний нөөцийн ТООн болон ЧАНАРын үзүүлэлтээр дэлхийд сүүл мушгиж буй орнуудын тоонд орж байгаа билээ. Хүний нөөцийн тоон үзүүлэлт бас их чухал юмаа, Хятадад маш олон тооны мэргэшсэн бус ажиллах хүчин нь хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг өсөхөд гол дарамт үзүүлдэг гэсэн сонирхолтой судалгаа байна. Харин Герман, Сингапур зэрэг орнууд 1980-аад оны дундуур гадны ажиллах хүчин нэлээдгүй авч байж эдийн засгийн өсөлтөө унагалгүй барьж үлдсэн түүх байдаг.
Хөдөлмөрийн зах зээл дээрх Хүний нөөцийн чанарын асуудалд "боловсролын тогтолцоо" хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг болдог. Ер нь бол боловсролын тогтолцоо хамгийн сайтай улс л хамгийн их эдийн засгийн өсөлттэй байдаг ОУ-ын туршлага бий. Тухайлбал, Японы дунд сургуулийн чанар маш сайн байдаг. Тэнд бичиг үсэг тайлагдалтын түвшин маш өндөр, мөн ур чадвар бүхий ажиллах хүчнийг маш сайн бэлддэг бол АНУ, Англи, Франц зэрэг орнуудад дээд боловсролын тогтолцоо өндөр хөгжсөн байдаг. Дэлхийн орчин үеийн томоохон нээлт, технологийн дэвшлүүд эдгээр улсаас л гарч байгааг бид сайн мэднэ. Харин Герман, Итали зэрэг орнуудад мэргэжлийн сургалтын тогтолцоо нь сайн байдаг бөгөөд тэргүүлэх зэргийн инженерүүдийг бэлтгэдгээрээ дэлхийд тэргүүлдэг жишээний.
Сүүлийн үед өндөр боловсролтой хүний нөөцийг ашиглаж буйгаараа Энэтхэг улс дэлхийд сонгодог жишээ болж байна. Тэнд жил бүр 7 сая гаруй оюутнууд коллеж, дээд сургууль төгсдөг. Тэдгээрийн дийлэнх нь программ хангамжийн чиглэлээр төгсч байгааг нь мэдээллийн технологит Хувьсгал хийсэн их тэсрэлт болсон гэж дэлхий нийт 10 гаруй жилийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм. Одоо дэлхий даяар мэдээллийн технологийн салбарт өндөр боловсролтой Энэтхэгчүүд л шилдэг нь болчоод байна. Ялангуяа аутсорсинг үйлчилгээ (outsourcing service)-нүүд бүрэн Энэтхэгжсэн гэхэд болно. Эдгээрт утасны лавлахууд, татварын дансны үйлчилгээ, банкны картуудтай холбоотой лавлагаа, мэдээллийн үйлчилгээнүүд зэрэг орно.
Хүний нөөцийн бодлогоо зөв тодорхойлж, хөгжүүлэхгүй бол байнга боловсролтой мэргэжилтнүүд нэмэгдээд байдаггүй, харин ч боловсрол багатай хэсэг нь илүү хурдан өсөн нэмэгдэж байдаг практик байх юм. Жишээ нь Хятадын Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжсэн зөв бодлогынх нь хүрээнд маш олон тооны барууны компаниуд салбар үйлдвэрүүдээ нээсэн боловч Хятадын боловсрол бага ажилтнууд тэр менежментийн арга барил, шинэ технологи, ноу-хоу зэрэг боломжуудыг бүрэн ашиглаж, судлаж, суралцаж чадаагүй гэж үздэг байна.
Тэхээр бид энэ даярчлагдаж, хэн чадвартай нь сайхан амьдрах боломж бүрдээд буй үед өөрт хэрэгтэй өндөр боловсролыг нэн түрүүнд эзэмшиж байнга хөгжүүлж байх хэрэгтэй юм. Мөн манай ЗГ боловсролын тогтолцоондоо сайн анхаарч ажиллахгүй бол 2-4 жилийн настай сайдууд нь өөрийн хүссэн боловсролын тогтолцоогоо туршаад яваад байж таарахгүй боловуу.
Өнөө үед томоохон компаниудын Хүний нөөцийн бодлого ч их даярчлагдаад байгаа. Үүний нэг жишээ нь аутсорсингийн тогтолцоо юм. Канадад зочид буудлаасаа wife код лавлахаар мэдээллийн төврүү нь залгахад Энэтхэг мэргэжилтэн утас аваад дор нь шийдээд өгнө. Хаана байгааг нь асуувал би Энэтхэгт байнаа гээд л өөдөөс инээж байх. Хэрэв та гадны хөрөнгө оруулалттай юмуу барууны менежменттэй компанид, байгууллагад ажиллаж байгаа бол их том боломж гэж бодож улам л өсч хөгжиж, өөрт буй боломжоо бүрэн дайчилж ажиллах хэрэгтэй.
Монголд бүх ажлаа барьж авч, бүх түвшинд ажилладаг захирлууд их байдаг. Тийм хүмүүс зарим зүйлээ санаатай, санамсаргүй мартаж санах нь их тул жижигхэн зах зээлтэй улсад дорхноо л "ХУЛХИ" нэр авдаг. Үүнээс хамгаалах тогтолцоо чинь OUTSOURCING SERVICE юм шүү.
Б.Үүрцайх
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих