Усан дотор, хөлөөрөө зурдаг ховор авъяасаараа гайхагдаж явсан зураач Л.Өнөрчимэг сүүлийн үед улстөр, нийгмийн асуудалд шүүмжлэлтэй хандаж, өөрийн цахим хуудсаар дамжуулан үзэл бодлоо хурцаар илэрхийлдэг болсон.
Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байсан Л.Өнөрчимэг энэ удаад Ерөнхийлөгчид ханджээ.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичсэн байна.
Өмхий муу элбэгдорж оо! Би чиний 40.000 -тын хэдэн хулиган найзуудын чинь байгуулсан капиталист нийгэмд Хүүгийнхээ эцгийг бусдын гарт алдаж, Дурласан залуугаа ч бусдын гарт алдаж, Хайрт ээжийгээ ардчилалд үхтлээн гомдож бурхан болохыг үзлээ. Хар багын ганц найзаа ослоор алдаж, урлагийн олон арван андаа траншeйны болон үхэхийг үзлээ. Бас би шар сонингоор чинь ялаа шиг алуулж, сэг болтлоо Эх орондоо зүтгэлээ. Худалдагдсан тeлeвизүүдээр чинь гал гаргадаг өнөрмаа, бурханаар бөөлждөг охин, тэнэг шизотой, үймээн дэгдээгч хэмээн аймшигтай гүтгүүлж үзлээ. БИ зодуур нүдүүр, эрүү шүүлт, хориог чинь эдэлж үзсээн. Өлсөж айхыг ч бас үзсээн. Хүчирхийлэл, миний эсрэг хуйвалдааныг ч бас үзсээн. Оргож зугтаж, дээрэмдүүлж бас үзсээн. Хүнд хулхидуулж, хутгалуулж, хулгайд бишгүй л их эд юмсаа алдаж үзсээн. Жүжигчин Бямбацогтын тоглосон Ноён солиот, Сая доллар киноны бүх үйл явдлыг би биeэрээ туулж үзсээн. МУГЖ Жүжигчин Батцэцэг эгчийн тоглосон Жинжиймаа болон төмөр замчин эмэгтэйн тухай киног бодитоор нь амсаж үзсээн. Ийнхүү тэнэгийн газар тэнэгтэж, ухаантны газар ургаж үзсээн. Үүнээс ч их зовлонг үзсээн. Үүнээс ч их зовлон минь чамд там болон очиг! Гэтэл надаас ч илүү зовлон туулсан хүмүүсийг та байхгүй гэж бодож байна уу? Би бээр Дэлхийд анх удаа Зургийн спортыг үндэслэсэн. Монголын анхны спорт зураач аа... Одоо энэ их өв соёлыг тоохгүй байгаа бол Монгол дээл шигээ гадаадад алдаж болноо болно. Чиний ард түмэн дэндүү атаархуу бас оюуны хоосролд гүнзгий оржээ! ШУДРАГА ХӨДӨЛМӨРЧ, ГОЦ АВЬЯАСТАЙ САЙХАН ТӨРСӨНИЙХЭЭ ГАЙГ ХАНГАЛТТАЙ МЭДЭРЛЭЭ! Миний туулсан амьдрал Монголд бол Чойнномыг санагдуулж, Дэлхийд бол Нобeлийн индэрт хүрчээ! Тиймд би чамайг тэр Гал гаргадаг Өнөрмаа болон П.Очирбат мэтийн бузгай муу хүмүүстэй чинь хамт хүлж байгаад шатаахсан.
БИ ЧАМААС ИЛҮҮ НУМ СУМЫГ ТЭНГЭРТ ИСГЭРҮҮЛЭН ТАВЬЖ ЧАДНАА. БИ ЧАМААС ИЛҮҮ ЗАЙДАН МОРИО УНААД ГИЙНГООЛЖ ЧАДНАА. БИ ЧАМААС ИЛҮҮ ЭРЧҮҮДТЭЙ БАРИЛДАЖ ХАЯЧААД ДЭВЖ ЧАДНАА. МӨНГӨӨР ОЛГОДОГ ЯМАР Ч ШАГНАЛ НАДАД ХЭРЭГГҮЙ ЭЭ! ШИЙДВЭР НЬ АЛГА БОЛСОН ОРИГ БАРИМТУУД НЬ БАЙГАА БАЙРАА Л БИ АВЬЯ? БҮХ УУЛ УС, ГАЗАР ШОРООГ УХУУЛААД ДУУСЛАА эрхэм eрөнхийоөгч өө! НОЁН УУЛЫГ ХАМГААЛАХ ЁСТОЙ ГЭЖ ХЭЛСЭН АМАНДАА ХҮРЭЭЧ?
Үгүй юм бол чи бидний хэн нэг нь үхнэ гэж мэдээрэй!!! Хэрэв үнэхээр тэнэгтээд байвал... ASEM /БИ ХҮҮГЭЭ БОДОЖ БИЧЛЭЭ.../
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих