"Өдөн дэр” нэвтрүүлгийн анхны хөтлөгч Халиуны нөхөр "Швейцарь” Отгоогийн хувьд 1990-ээд оны үед залилангийн хэргээр хэцүү нэртэд хүртэл орж амжсан нэгэн алдартай шилийн сайн эр юм. Гэвч эр алдаж, эрэг нурдаг болохоор Отгоо одоо томоожсоноор барахгүй сайн бизнесмэн болсон гэнэ лээ.
Ерээд оны үед хотын төвөөр салхи татуулан давхидаг байсан энэ эр баахан хүмүүсийг Швейцарь гаргаж өгнө хэмээн визний мэдүүлэг авч, тэр нь эцэстээ залилан байсан нь баригдаж, хаа холын Швейцарьт "хар гэр”-т хоригдож байгаад эх орондоо шилжин ирж ял шийтгэлээ үргэлжлүүлэн эдэлсэн цуутай эр.
Эр хүн тугал ч хариулна, туг ч барина гэгчээр халхын шоронд хоригдож явсан болохоос хүсэлсонирхол, зүрх сэтгэл минь том хэвээрээ гэдгийг харуулах гэсэн мэт тэрээр их айлаас гармагцаа "Алтайн хүдэр”-ийн Р.Базараа найзыгаа түшиглэн их бизнест ханцуй шамалж, уул уурхайгаар "занималдан” ядах юмгүй хөл дээрээ боссон. Удаа ч үгүй, "их айл”-д байхдаа өөрийнх болгоно хэмээн ам гарч байсан бүсгүйгээ буюу "Өдөн дэр”-ийн Халиунааг авч суусан жаатай эр.
Харин тэрээр өчигдөр болсон "Авьяаслаг Монголчууд” шоуны үеэр өөрийн фейсбүүк хуудаснаа уг наадмын шилдгийн шилдгийг тодруулахын өмнө "Эгшиглэнт чимээ” хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлэн "Би энэ мундаг багшид хувиасаа 60 сая төгрөг өгнө өө” хэмээн постолсон юм.
"Швейцарь” Отгоо шоуны ялагч болсон "Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид амласан мөнгөө өгөх эсэх талаар фейсбүүкээр яригдсаар л байгаа юм.
URL: http://www.fact.mn/253111.html
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих