ДОРНОД НУТГИЙН ЗОН ОЛОНДОО ХАНДАХ УРИАЛГА
"НУТГИЙН БЯЦХАН ХҮҮДЭЭ ГЭРЭЛ ГЭГЭЭ БЭЛЭГЛЭЕ”
Монгол эр хүний тэсвэр тэвчээр, монгол морины эр чадлыг харуулж эх орныхоо хилийн дагуу бүтэн тойрсон "Морьтон Монгол” аяллын багийн гишүүн, Дорнод нутгийн хүргэн Мөнхбаярын Батчулуун, Дорнод нутгийн уугуул бүсгүй Бум-Очирын Энх-Уянга нарын гэр бүлд баяр баясгалан, аз жаргал бэлэглэн 2015 оны 7 дугаар сарын 21-нд мэндэлсэн Ханболд хүү одоо 5 сартай.
Анх мэндлэхдээ 7 сартай дутуу, 1100 гр жинтэй төрсөн, ЭНЭШТ-ийн нярайн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн хүчилтөрөгчийн аппаратанд 3 сар гаруй эмчлүүлж байгаад гарсан. Хэдхэн хоногийн өмнө Нүдний эмчид үзүүлтэл баруун нүд нь харахгүй байгаа бөгөөд зүүн нүд рүүгээ нөлөөлж эхэлж байна. Дутуу төрснөөс болж ингэж байгаа, Монголд эмчлэгдэх боломжгүй. Нүдний эмч нар Тайвань улсад явж яаралтай хагалгаа хийлгэх талаар зөвлөгөө өгсөн.
Тухайн хагалгааны нийт зардал нь ойролцоогоор 25-30 орчим сая төгрөгийн өртөгтэй хийгддэг. Иймд дөнгөж энэ жил оюутны ширээний ардаас амьдрал хэмээх хөлгүй их далайн урсгалд орж амьдралаа эхлүүлж байгаа залуу гэр бүлдээ дэмжлэг үзүүлж Дорнод нутгийн зон олон та бүхнийг бяцхан хүүгийн эмчилгээний зардалд чин сэтгэлийн гар сунган хандив тусламж үзүүлэхийг уриалж байна.
Хандивын данс:
ХААН банк 5031567331
Бум-Очирын Энх-Уянга
Харилцах утас: 99598715

Г.Төмөрчулуун

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих