Бурхан та нарыг бүтээхдээ эрхэмсэг бай хэмээн гоо үзэсгэлэнг, ариун тунгалаг бай хэмээн эхийн сүүг, бусдаар хайрлуулж бай хэмээн бүсгүй аалийг заяасан буйз. Эр хүний тэвэрт багтаж бай хэмээн турьхан биеийг, эргээд тэднийг халамжилж бай хэмээн хатан ухааныг, энхрий үрсээ хайрлан өсгөж бай хэмээн эх хүний зөн совинг заяасан буйз. Хаврын сайхан цэцэгс ургахдаа гандаж байхыг үзээгүй, харзны тунгалаг ус урсахдаа бохирдож байхыг хараагүй, хайранд ивэлсэн сүү гашилж байхыг мэдрээгүйдээ эрчүүд бид бардам, омгорхог байдаг юм. Элдэв зовлонгийн өмнө сөхөрч болноо магадгүй, архиар өөрийгөө бүү аргад, хувь заяа төөрдөг юм. Эрдэж өөрсдөө мөнхийн залуу юм шиг онгирч болноо магадгүй, дарсаар бүү даруул, гоо үзэсгэлэн хиртдэг юм ... Согтуу "цэцэгс"-ийг л хармааргүй байна, бурхан өршөөг та нарыг. /Г.Галбадрах "Зурвасхан бодлууд” номноос/

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13285
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих