Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацаа 2017 оны наймдугаар сарын 3-нд дуусгавар болно.
МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгох тухай яриа өндрөө авсан энэ үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль эрх, зүйн газраас Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичиг дахин шуугиан дэгдээж мэдэх нь. Хэд хоногийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Архангай аймагт албан томилолтоор явах үеэрээ "Н.Энхбаярт : Шадар сайд болох саналыг би тавиагүй. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж миний нэрийг барьж, худал хэлсэн. Энэ асуудлаар эхлээд авлигатай тэмцэх газраас санал авна” хэмээн мэдэгдээд байв. Харин Авлигатай тэмцэх газраас санал ирүүлэхээс урьтаж Засгийн газрын ХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ МАХН-ын дарга
Н.Энхбаярт ногдуулсан ял болон түүний ялтай байдлын талаарх лавлагааг өөрийн цахим хуудаснаа байршуулжээ.
Лавлагаанд Сүхбаатар дүүргийн шүүх /хуучин нэрээр/-ийн 2012 оны наймдугаар сарын 2-ны өдрийн 326 дугаар шийтгэх тогтоолоор Н.Энхбаярыг дангаараа болон бусадтай бүлэглэн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан аж ахуйн нэгж байгууллагад онц их хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Мөн шүүхийн уг шийдвэрт Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, долоон жилийн хорих ял, 263.2-т зааснаар төрийн албанд ажиллахыг гурван жилээр хасч, гурван жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Түүнчлэн шүүхийн уг шийдвэрт Өршөөл үзүүлэх тухай 2007 оны долдугаар сарын 9-ны өдрийн хуулийн 4.4, 5.1.1-д зааснаар Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2-т зааснаар ногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг бүхэлд өршөөн хэлтрүүлж. 150.3-т зааснаар долоон жилийн ялаас гурвыг нь хасч, дөрвөн жилийг нь биеэр эдлэхээр тогтоосон тухай дурджээ.
Харин МАХН-ыг даргыг ялтай байдалд байгаа тухай Н.Энхбаярт ногдуулсан ялын зүйлчлэл болох Эрүүпшн хуулийн 150.3 нь мөн хуулийн 17.1.3,17.4-т заасны дагуу хүнд гэмт хэргийн, 263.2 зүйл анги нь 17.1.2,17.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд тус тус хамаарна. Эрүүгийн хуулийн 78.2.3-т зааснаар "хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шивээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно”, 78.2.4-т"хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно гэж тус тус заасан. Энэ нь алтан ялаа эдэлж дууссаны дараа буюу хорих ялаар шийтгүүлсэн этгээд хоригдож дууссаны дараа түүний ялгүй болох хугацааг тоолох журам юм гэжээ.
Эрүүгийн хуулийн 78.4-т зааснаар ялаас хугацааны өмнө суллагдсан зтгээдийн ялгүй болох хугацааг үндсэн ба нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөгдсөн үеэс тоолохоор хуульчилсан байдаг аж. Эдгээр заалтад үндэслэн МАХН-ын даргыг ялгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүйг тус газраас гаргасан лавлагаанд дурдсан байна. Өөрөер хэлбэл, өнгөрсөн наймдугаар сард УИХ-аас баталсан Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 буюу төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг хамруулахгүй байхаар хуульчилсан байдаг. Хэдийгээр Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар ногдуулсан ялтай холбогдох ялгүйд тооцох үлдсэн хугацааг Өршөөлийн хуульд хамруулсан ч 263 дугаар зүйл ангийг хамааруулаагүй учир түүнийг ялгүйд тооцох боломжгүй аж. Засгийн газрын ХЭГ-ын Хууль, эрх зүйн газраас гаргасан лавлагаанд ч энэ тухай тодорхой тайлбарыг хийжээ. Үүнд Өршөөл үзүүлэх тухай 2015 оны наймдугаар сарын 11-ний өдрийн хуулийн зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар Н.Энхбаярт нощуулсан ялыг өршөөж /Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн хуулийн дагуу өршөөсөн/, үлдсэн болон нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүх /хуучин нэрээр/-ийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн түүний ялгүйд тооцох хугацааг тоолох учиртай гэжээ. МАХН-ын даргад 2012 оны наймдугаар сарын 2-нд шүүхээс ял ногдуулсан гзж үзвэл таван жилийн хугацаанд буюу 2017 оны наймдугаар сарын 3-ныг хүртал шинээр гэмг хэрэг үйддээгүй бол Н.Энхбаярыг ялгүйд тооцох боломжтой ажээ.
Эндээс Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацаа ирэх оны сүүлээр бус 2017 онд дуусгавар болохыг харж болно. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярг өгөх Ч.Сайханбилэгийн хариу, Авлигатай тэмцэх газраас ирүүлэх саналыг хүлээхгүйгээр танхимдаа оруулахгүй байх шалтгаан энэ ч байж мэдзх. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын хувьд Ерөнхий сайд, Засгийн газрын шийдвэр, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, энэ чшлэлээр шаардлагатай мэдээлэл гаргахад чишэсэн үйл ажиллагааг явуулдаг. Маш товчоор хэлбэл, Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хийх томилгоотой холбоотой асуудлыг шаардлагатай гэж үзвэл хууль, эрх зүйн талаарх мэдээллээр хангадаг газар юм.
С.ГАНДӨЛ
"ҮНДЭСНИЙ ШУУДАН"
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих