Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжих хугацаа арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно. Татварын ерөнхий газрын мэдээллээр арванхоёрдугаар сарын 7-ны байдлаар 3.5 их наяд, арванхоёрдугаар сарын 15-ны урьдчилсан мэдээгээр тав орчим их наяд төгрөгтэй дүйх хөрөнгө, орлого ил болсон байна. Нийтдээ 5789 хуулийн этгээд тайлангаа ирүүлжээ. Тайланг хүлээн авах эцсийн хугацаа ойртож байгаагаас татвар, нийгмийн даатгалын байгууллага, Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус бүр ажлын ачаалал үүсээд байгаа ажээ. Хуулийг хугацаанд нь хэрэгжүүлэх гэж нийтдээ 1800 хүн өдөр шөнөгүй ажиллаж байна гэнэ. Нэг хуулийг хэрэгжүүлэхийн тулд нөгөө / хөдөлмөрийн хууль /хуулиа зөрчиж буйг шүүмжилж буй хэсэг байна. Тухайлбал татварын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсан арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажилчидаа амраахгүй, шинэ жил тэмдэглэхгүй байхаар зохицуулалтыг хийсэн байна. Үүнтэй холбоотойгоор дээрх хуулийн хэрэгжих хугацааг сунгаж, хамрагдах хүрээг нь өргөтгөх боломжийг бүхий л хүнд олгох ёстой гэсэн асуудал хөндөгдөж эхэлсэн ч хугацаандаа багтаахын төлөө ажиллах ёстойг сануулах хэсэг байна.
Ц.БАЯР
Эх сурвалж:www.zms.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13295
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих