Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын туай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дауу цэргийн жинхэнэ алба хаагаагүй 27 нас хүрсэн эрэгтэйчүүд цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаана гэж заасны дагуу Улсын Их хурлын 2009 оны 33 тогтоолоор цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах болзолоор 115 иргэн цэргийн алба хаах иргэний цэргийн үүргээ биелүүлж 44 сая төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн тусгай дансанд байршуулаад байна.
Гэвч цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах мөнгөн төлбөрийнг тогтоосон хугацаанд тушааггаагүй ба төлбөр төлөхөөс зайлсхийсэн дараах иргэдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 237 дугаар зүйлийн дагуу хариуцлага тооцуулахаар хууль хяналтын байгууллагад хандахаар Аймгийн Засаг даргын Тамгын гззрын Цэргийн штаб шийдвэрлээд байна.
Тухайлбал. Цагаан-Овоо сумын 8 иргэн, Баян-Уул сумын 3 иргэн, Баяндун сумын 3 иргэн, Дашбалбар сумын 6 иргэн, Гурванзагал сумын 5 иргэн, Чойбалсан сумын 5 иргэн, Матад сумын 2 иргэн Хэрлэн сумын 42 иргэн, Булган сумын 1 иргэн, Чулуунхороот сумын 2 иргэн тус тус төлбөрөө цэргийн албаны дараагийн ээлжит татлагын өмнө барагдуулж дууссан байна гэсэн хуулийн заалтыг биелүүлэхгүй байна.
Э.Батболд
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих