Эстони, Латви, Литва, Польш, Украины батлан хамгаалах салбарын төлөөлөгчид улс хоорондын цэрэг армийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар уулзалт хийжээ. Киев хотноо болсон дугуй ширээний уулзалтын дараа Украины батлан хамгаалахын сайд Украины тал зүүн бүс нутагт энх тайван тогтоох тухай Минскийн гэрээний дагуух нөхцөл шаардлагуудыг бүгдийг биелүүлж, дагаж мөрдөж байгааг онцолж мэдэгдсэн байна.
Хэдийгээр талууд тохирч, Минск хотноо гэрээ байгуулсан ч Украины зүүн бүс нутагт өнөөдрийн байдлаар Украины засгийн газрын арми, ОХУ-ыг дэмжигч босогчдын хооронд зэвсэгт мөргөлдөөн намжаагүй байгаа юм. Иймд Эстони, Латви, Литва, Польш зэрэг орнууд Украинтай хамтарч ажиллах, дэмжихэд бэлэн байгаа гэдгээ Батлан хамгаалах хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэлдээ онцолжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13299
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих