Амиа алдсан эр энэ сарын эхээр хэт даврагчдад барьцаалагдсан гэнэ. Тэрээр 2010 оноос эхлэн Сирийн "Аль Нурса” фронтод алба хаах болжээ. Залуу амиа алдахаасаа өмнө "Биднийг чөлөөл” гэсэн байна.
Дайчны аминд хүрсэн хэт даврагч "Та нар төсөөлөхгүй дээ. Бидний гарт түүн шиг олон хүн бий. Тэд бүгдээрээ бидний эсрэг тулалдаж байхдаа барьцаалагдсан. Сирийн арми бидний эсрэг босох хүртэл бид барьцааны иргэдийн хороосоор байх болно” гэж хэлсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард тус бүлэглэл барьцаанд байсан Йорданы нисгэгч Моаз аль Касасбехийг амьдаар нь шатаасан билээ. Энэхүү явдлаас хоёр долоо хоногийн дараа хэт даврагчид Сирийн 31 хүүхдийг шатаасан юм. Исламын шашинтнуудын даган мөрддөг коран судар дээр хүнийг галаар хөнөөхийг цээрлэдэг бөгөөд дээрх аллагын дараа "Аль Кайди” бүлэглэлийн тэргүүн дургүйцлээ илэрхийлж тус бүлэглэлийн дайчдыг "хүн араатан” гэсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих