Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифийг тооцож баталдаг. Зарим орон сууцны конторынхон иргэдээс цахилгааны төлбөрийг хууль бусаар нэмж авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал узелийн цахилгааны зардал, ус, дулаан дамжуулах төвийн зардал, шахуурга, цахилгаан зэргээр нэг өрхөөс 2400-11 мянган төгрөг авч байжээ.
Тухайлбал "Богд Асар”, "Таункомпорт”, "Тэлмүүн орд”, "Хаусинг Холд”, "Монтс”, "Азын завод”, "Цонхлон үйлс” юм. Тэдгээр компаниуд иргэдээс авсан мөнгөө буцаан олгох, дараа сарын цахилгааны мөнгөнөөс нь хасах зэргээр хохирлыг нь барагдуулж байгаа гэнэ. Одоогийн байдлаар "Богд Асар” компани ШӨХТГ- аас 68 айл өрхийн баримтыг төвлөрүүлж, Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хандсан байна. Бусад конторын иргэдэд учруулсан хохирлыг барагдуулах зорилгоор ШӨХТГ-аас иргэдийн төлбөрийн баримтыг төвлөрүүлэх үйл ажиллагааг явуулж буй ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих