"Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 гэрбум төгрөгийг хувьдаа завшсан гзх хэргээр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхэд 4,6 жилийн ял оноосон билээ. Тэгвэл Л.Гансүх нарын давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 21-ний өдөр Нийстэлийн давж заалдах шатны шүүхэд болохоор товложээ. Үүнтэй холбоотойгоор Л.Гансүх нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өөрийг нь ялласан хэргийн материалтай танилцах хүсэлтийг илгээжээ. Харин тус шүүхээс Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгантуяа иарт холбогдох эрүүгийн хэргийн гүйцэтгэх ажлын баримт, сэлтийг ирүүлээгүй болохыг энэ сарын 14-нд албан бичгээр хүргүүлжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийи 36.3.8-д зааснаар яллагдагч өөрт холбогдсон хэргийн материалтай танилцах хүсэлт гаргах эрхтэй байдаг. Гэвч Л.Гансүх нарын шүүх хурлын тов гарсан ч тэднийг ялласан хавтаст хэргийн материал шүүхэд очоогүй байгаа нь зарим нэг хардлагыг төрүүлж эхэлжээ. Нэг ёсөндоо тэдэнд ял оноохдоо хавтаст хэргийн материалгүйгээр зохиомол хэрэг тулгасан гэсэн яриаг улам лавшруулж орхилоо. Л.Гансүхийн хувьд УИХ-ын гишүүн, сөрөг хүчний бүлгайн дарга, Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайдын ахлах зөвлөх гээд төрийн хийгээд улс төрийн хариуцлагатай албыг хашиж ирсэн хүн. Энгийн иргэнтэй харьцуулахад олны өмнө ярьж, бусдад өөрийгөө ойлгуулж сурсан нэгэн. Шүүх хурлыг нээлтгэй явуулах үеэр ажлаа мэддэг, хийснээ бас үүрснээ мэддэг хүний чанартайг олон нийт ярьж байсан билээ. Өдгөө өмгөөлөгчийн зүгээс уг шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулах саналыг шүүхэд гаргаад байгаа юм байна.
ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих