Хэдэн хоногийн өмнө Нью-Йорк хотод өөрийн нэрийн гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллуулдаг Жонатан Бирнбах гэгч эр сейфнээс нь гурван хайрцаг алмаазан гоёл алга болсон тухай цагдаа нарт мэдэгдсэн байна. Тэрээр очир эрдэнэ эрэлт багатай учир алга болсныг нь шууд анзаараагүй гэнэ.
Хэрэг мөрдөх явцад засал чимэглэлийн ажилчид санамсаргүйгээр, хайрцгийг хоосон гэж эндүүрэн хогийн сав руу хаясан нь тогтоогджээ. Харин хамгаалагч Мартинес хогийн саванд хайрцгийг олж хараад ариун цэврийн өрөөнд авч орон доторх алмаазыг аваад, оффисыг орхин явсан нь камерын бичлэгээр илэрч баривчлагдсан байна. Мөрдөн байцаах явцад хэрэгтэн хэргээ хүлээж хэсэг алмаазыг 68 мянган ам.доллараар зарснаа мөн хэлжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13325
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих