Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Сүрьеэгийн тасагт Gene Expert түргэн оношлогооны аппаратыг суурилуулснаар эмийн дасалтай сүрьеэг 2 цагийн дотор оношлодог боллоо. Урьд нь энэ оношлогоонд 56 хоног зарцуулдаг байжээ.
Бага насны хүүхдүүдийн дунд тархсан халууралт, суулгалтын шинжтэй халдварын үед вирус илрүүлэх шинжилгээг түргэвчилсэн аргаар нийт 234 үйлчлүүлэгчид үзүүлж 200 гаруй вирусын халдварыг илрүүлэн эмчилгээг оновчтой хийснээр эдгэрэлтийг түргэсгэж тархалтын хүрээг богино хугацаанд бууруулсан байна.
2015 онд Дорнод аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд 1,524,3 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13332
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих