ОУХМ Г.Ихбаяр сагсан бөмбөгийн карьераа өндөрлүүлж, зодог тайллаа. Тэрбээр 15 жил сагсан бөмбөгийн спортод авьяас, чадвараа зориулсан юм байна.
Үндэсний супер лигийн тоглолтын үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ түүний сагсан бөмбөгийн талбайд өнгөрүүлсэн тоглолт бүрт бахархан талархаж, "Гавьяаны Алдарт" цомыг 1 сая төгрөгийн хамтаар гардуулсан байна. Мөн Дорнод Танан гарьд багийн зүгээс түүний 9 дугаарыг Спортын төв ордонд мөнхжүүлжээ.
Үүнээс гадна үндэсний супер лигийн шилдэг шинэ залуу тоглогчын шагналыг ОУХМ Г.Ихбаярын нэрэмжит болгож буйгаа холбооноос зарласан байна. Дашрамд дуулгахад түүний тоглодог байсан Дорнод Танан Гарьд баг нэрээ өөрчилж Дархан Гарьдууд болгожээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих