УИХ-ын гишүүн М.Зоригт ирэх сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ дахин мэдэгдлээ. Тодруулбал, өчигдөр Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөл зохион байгуулсан "Гангар хун” Шинэ жилийн цэнгүүний үеэр улс төрөөс холдож, гэрэл зураг болон кино урлагт хүч үзэх болсноо нутгийн ахан дүүсдээ албан ёсоор мэдэгджээ.
Тэрбээр улс төрөөс холдож буй шалтгаанаа тайлбарлахдаа, "Би нутгийн олон та бүхнийхээ итгэл, дэмжлэгээр УИХ-д хоёронтаа суусан. Харин ирэх оны сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. УИХ-д сууж байх хугацаандаа хөдөө орон нутгаа төлөөлөх эрх бүхий УИХ-ын гишүүн хүн нутаг орондоо ажиллаж амьдарч үзсэн, эгэл иргэдийн амьдралыг ойлгодог хүн байх нь зөв юм гэдгийг ойлгосон. Тиймээс нутгийнхаа төлөө ихийг хийж бүтээж буй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийгаа сонгуульд нэр дэвших байх аа гэж бодож байгаа. Миний хувьд ирэх оноос улс төрөөс ангид амьдрах хүсэлтэй байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн аж.
Т.Болормаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих