Өнөөдрийн байдлаар Нарийнтээл сумын Улсын нөөцийн салбарт өнжсөн өвс боодол нь 3700 төгрөг,т эжээл шуудайгаар 11000 төгрөг, Сант сумын Улсын нөөцийн цэгт өнжсөн өвс боодол нь 3800 төгрөг, тэжээл шуудайгаар 11000 төгрөг, Хархорин сумын Улсын нөөцийн цэгт өнжсөн өвс боодол нь 4200 төгрөг, шинэ нь 6000 төгрөг, тэжээл шуудайгаар 11100 төгрөг, 500 кг-аар боосон ногоон тэжээл 120000 төгрөгийн үнэтэй байна.
Өвөрхангайчууд энэ намар бэлтгэх ёстой хадлан тэжээлийнхээ 88 хувийг хангажээ.
Тухайлбал аймгийн хэмжээнд малчдын хүчээр 35000 тн өвс, 6600 тн гар тэжээл, 1150тн ногоон тэжээл болон үйлдэрийн тэжээл, 4000 тн сүрэл, 10150 тн хужир шүү бэлтгэх байснаас 30432 тн өвс, 5852 тн гар тэжээл, 1383 тн ногоон тэжээл, 1644 тн үйлдвэрийн тэжээл, 8944 тн хужир шүүг тус тус бэлтгэн нөөцөлсөн байна.
Сумдын аюулгүй нөөцөд нийт 1900 тн өвс бэлтгэхээс 1254 тн, тэжээл 570 бэлтгэхээс 349 тн тэжээлийг бэлтгэн нөөцөлжээ.
Б.Батчимэг
Эх сурвалж: Монцамэ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих