АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийнхээ хамтаар удахгүй болох зул сарын баяраа тэмдэглэхээр өчигдөр 20.00 цагийн орчимд Хавай арлын Хонолулуд хүрэлцэн ирсэн тухай "www.dailymail.co.uk” мэдээллээ.
Обама 2009 онд Цагаан ордны тэргүүн болсноосоо хойш гэр бүлээрээ Хавайд зул сарын баяраа тэмдэглэх болсон юм.
"Ерөнхийлөгч энэ сарын 19-26 өдрүүдэд Хавайд амрах бөгөөд амралтаараа ямар нэгэн олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй "хэмээн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карней мэдэгджээ. Тэрбээр Тун удахгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусах болно. Тэрбээр энэхүү амралтаараа олон зүйл хийхээр төлөвлөсөн. Ерөнхийлөгч улсын ажлаас болж гэр бүлдээ анхаарал хандуулж чадахгүй байгаа” гэв.
Б.Дэлгэрцэцэг
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих