УИХ-ын ээлжит сонгууль ирэх онд болох ч нэр дэвшихээр горилогчид нүүрс, усны сав, аяга шаазан, цаг тооны бичиг гээд байж болох бүх хувилбараар сонгогчдын саналыг худалдаж авахаар улайрч эхлээд байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр энэ бүгдийг хориглосон, хууль зөрчихгүйн тулд хууль зөрчиж байгаа эдгээр үйлдлийг хууль хяналтынхан харсан ч хараагүй царайлцглах ажээ. 2012 онд болсон сонгуулиар АН-ынхан нэр дэвшихээр горилогчдоосоо 50 сая төгрөгийг дэнчин болгож авсан бол МАН-ынхан 100 саяыг шууд нэхсэн. Сонгуульд нэр дэвших эрхээ ийм маягаар худалдаж авдаг жишиг 2000-гаад оны үед анх тоггож, одоо ид цэцэглэж байгаа юм.
Энэ удаагийн сонгуулиар ч улс төрийн намууд нэр дэвшихээр шрилж яваа гишүүдээсээ ил, далд хэлбэрээр мөнгө авдаг жишиг үргэлжлэх бололтой. Хамгийн сүүлд гэхэд нийслэлийн МАН-ын хорооныхон УИХ болон ИТХ-ын хуралд нэр дэвших хүмүүст 50 сая төгрөшйн дэнчингийн босго тогтоосон тухай мэдээлэл чих дэлсэв. Нийслэлийн тойргуудад нэр хүнд өндөртэй, олны танил, санхүүгийн хувьд нэлээд өндөр чадамжтай эрхмүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх тактик барих ажээ. Дэнчингийн мөнгийг яг таг эцэслэн тогшогүй ч горилогчдодоо наад зах нь ийм хэмжээний мөнгийг намдаа хандивлаж байж нэр дэвшинэ шүү гэсэн мессежийг өгчээ. АН-ын хувьд энэ сонгуулиар дэнчингийн мөнгө авахгүй гэж байгаа ч илүү далд хэлбэр рүү оруулж, нэр зүсийг нь өөрчлөх сураг дуулдаж байна. АН засгийн эрхийг барьж байгаагийн хувьд улс төрийн бусад намыг бодвол санхүүгийн асуудалд толгой өвдөхгүй гэлцэх болжээ.
Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих