Киркукийн 20 настай бүсгүй Шаяма Абделрахман Иракийн миссээр тодорчээ. Гоо бүсгүйн тэмцээн Басрад болох байсан ч хэт хуучныг баримтлагч исламын шашинт-нууд заналхийлсэн тул нийслэл Багдадад зохион байгуулсан байна. Нийт найман бүсгүй өрсөлдөж, тэргүүн байрын шагналт бүсгүй "Эх дэлхийн мисс” тэмцээнд эх орноо төлөөлөх эрх гарджээ. Зохион байгуулагчид өв соёлын зарим уламжлалаа хадгалахыг хичээсэн гэв. Тухайлбал, усны хувцастай үзүүлбэр хийгээгүй, үдшийн гоёлын даашинзууд өвдөгнөөс доош байх шалгуур тавьсан аж. Мэдээж толгойдоо гивлүүр зүүхийг хоригложээ. Өөрсдийн нүүр царай, биеэ харуулахаас илүүтэй ярих даалгавар олон байсныг ажиглагчид онцлов. Оролцогчид дайны улмаас балгас болсон Иракийн хамгийн том хийд Мосул Дамыг засварлах, боловсролын салбарыг хөгжүүлэх зэрэгөөрсдийн хийхийг зорьж буй сайн үйлсийн аяны төслөө танилцуулсан байна. Шаяма Абделхарам "Ирак дэлхийн хөгжил рүү нэг алхам урагшилсанд би маш баяртай байгаа. Төр, нийгэм ороо бусгаа өнөө үед иракчуудын нүүрэнд инээмсэглэл тодруулсан үдэш болсон гэж би итгэж байна”гэж ‘Associated press” агентлагт өгүүлжээ.
Ирак Улс 1972 онд "Эх дэлхийн мисс” тэмцээнд зориулж ганцхан удаа гоо бүсгүй шалгаруулж байжээ. Тухайн үед Саддам Хуссейн агсны үеэл Ахмед Хассан ал-Бакр Ерөнхийлөгчөөр ажиллаж байв. Харин Саддам Хуссейнийг төрийн эрхнээс авч хаясны дараа террорист бүлэглэлүүд хүчирхэгжин Иракийг дайны талбар болгоод буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ жилийн гоо бүсгүйн тэмцээний хоёр оролцогчийн амь насыг заналхийлсэн тул тэмцээнийг орхижээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13372
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих