Хэрлэн сумын засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж буй "Их талын ирээдүй" сурагчдын сагсан бөмбөгийн лигийн тэмцээн амжилттай явагдаж дууслаа. Тус тэмцээнд 8 дугаар сургуулиас оролцсон Х.Соёл-Эрдэнэ ахлагчтай хөвгүүдийн Ирээдүй баг АЛТАН МЕДАЛЬ, ЦОМ, Б.Хишиг-Эрдэнэ ахлагчтай охидын Ирээдүй баг МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ. Мөн тус тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор 11б ангийн сурагч Х.Соёл-Эрдэнэ, өсөх ирээдүйтэй тоглогчоор 10б ангийн сурагч С.Баттөр, холын зайн шидэлтийн аваргаар 11а ангийн сурагч Б.Хишиг-Эрдэнэ, Шилдэг дасгалжуулагчаар биеийн тамирын багш М.Хотолтөгс нар шалгарч багийн нийт дүнгээр тэргүүн байр эзэлж цомын эзэд боллоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13373
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих