Үүгээр нь аль талдаа илүү өвчтэй байгааг мэдэж болох ба тухайн талд тавьсан мах өмхийрч гадна талаасаа ч үнэртдэг бөгөөд хөдөлгөөгүй л бол бүтэн өдрийн турш байлгахад буруу зүйлгүй. Хэрэв хөдөлсөн бол анх бэлтгэсэн шигээ махаа дахин шинээр тавьж боодог. Ихэвчлэн өмхий үнэр арилтал махаа сольж боодог ба эрүүл болж хатгаа арилж байгааг нялх хүүхэд өөрөө тоглож наадан сэргэлэн цовоо болж, хоолоо ихээр идэх, унтах үед хоёр хацар адилхан улайж ирдэг.
Хатгаа бүрэн эдгэрэх үед ар нуруунд тавьсан мах ямар ч үнэргүй болж ирэх ба хэсэг хугацаанд усанд оруулахгүй байх нь эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Махны хэмжээ нь нимгэн далбагар тухайн хүнийхээ уушгийг бүрэн таглах хэмжээнд байна... хэрэглэх хугацаа нь өмхий үнэр арилтал, аль болох өөхгүй хар мах байх нь сайн үйлчилгээтэй, адууны махыг зөвхөн ар нуруунд л тавина.... за ингээд эртний уламжлалт аргаар өөрийн үр хүүхэд, ойр дотныхныгоо эмчлээд үзээрэй... үр дүн нь илт харагдана..

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих