40 настай Анжелина Жоли, 52 настай Брэд Питт нар дахиад л томоохон
хэрүүл шуугиан дэгдээжээ. Гэхдээ энэ удаад өмнөхүүдээс ч илүү ноцтой
хэрэлдсэн гэнэ. Тэр ч бүү хэл хоёр жүжигчин салах өргөдлөө хүртэл бичиж
байгаа сурагтай байна.
Эх сурвалжийн мэдээлснээр найруулагч бүсгүй нөхрөө араар тавьсан гэж
буруутгаад хүүхдүүдээ аван Камбож руу зураг авалт руугаа нисчээ. Гэтэл
Питт хэд хоногийн дараа эхнэр хүүхдүүдийнхээ араас очтол Энжи өөр эрийн
өвөрт хэвтэж байсан гэнэ.
Энэ үед Брэд "Хангалттай” гэж Анжелина руу хашхичаад Лос-Анжелес руугаа
ниссэн байна. Магадгүй энд тэрбээр салах өргөдлөө бичиж байж болох
бөгөөд үүнд Энжи маш ихээр айж байгаа гэнэ.
Хэрвээ Брэд Питт, Анжелина Жоли нар салбал Холливудад нэлээд дуулиан
тарина. Учир нь тэдний дундын хөрөнгө 480 сая доллараар үнэлэгддэг.
Тиймээс тэд хөрөнгө хуваах асуудал дээр аль аль нь сохор зоос ч
алдахгүйг эрмэлзэх нь ойлгомжтой.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=13388
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих