Улстөрчдийн шоу үргэлжилсээр л... "Авъяаслаг Монголчууд" шоунд оролцож "БАРГИЛ ХООЛОЙТ БАРИЛГАЧИН" хэмээн олны дунд нэртэй болсон А.Отгонбаярт "Тэргүүний барилгачин" цол хэрэм өгөж өөрийгөө рекламдах гэсэн УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн санаа бүтэлгүйтсэн аж.
Тэрээр өчигдөр "Сайдын 100 өдөр" нээлттэй өдөрлөг Барилга хөгжлдийн төвдөө зохион байгуулж уг шагналаа А.Отгонбаярт гардуулах гэж урьсан ажээ. Гэтэл яг гардуулах үед шагналын эзнээ хайж хөгөө дэлгэлээ. Өнөө олны танил хүнээр өөрийгөө рекламдах гэсэн санаархал салхинд хийссэнд нилээдгүй бухимдалтай байгаа бололтой.
Үнэндээ бол нэгэнт олны танил болж дуучин гэдгээ баталж олон түмний хайрыг татсан залууд "Тэргүүний барилгачин" цол олгох нь хэр зохистой юм бол. Эрхэм гишүүн, салбарын сайдаас гэж асууя. Үнэхээр өгөхөөр байсан бол түүнийг олонд танигдаагүй байхад энэхүү шагналаа олгохгүй яасан юм.
Ер нь манай улстөрчдөд шагналыг хавтгайруулж салбарын бус байсан ч хамаагүй салбарын гавъяат болгож олон түмэнд салбараа болон өөрийгөө рекламдах гэсэн увайгүй гэмээр зан ГЭМ БИШ ЗАН БОЛСОН ажээ.
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих