Дорнод аймаг бол шатрын алдартнууд олноор төрөн гарсан өлгий нутаг юм. Тодруулж хэлбэл МУ-ын анхны улсын аварга , мөн 6 удаагийн улсын аварга Бямбаа, МУ-ын 2 удаагийн аварга Ёндон-Осор, Намсрайжав зэрэг улсдаа нэр алдраа мандуулсан авъяаслаг шатарчдыг нэрлэж болно.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун тэргүүтэй Дорнод аймгийн шатрын холбоо энэ спортыг түгээн дэлгэрүүлэх, тамирчдын чөлөөт цагийг оюунлаг орчинд өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах, аймгийн шатарчдын ур чадвар туршлагыг сайжруулах талаар олон ажил зохиож ирсэн билээ. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 12-р сарын 18-19-ний өдрүүдэд Дорнод аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Болорчулууны ивээл дор нутгийн шатарчид нэг нь нийтийн төлөө нийт нь нэгний төлөө багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой нэг өрөг дээр багаараа тоглох "Нэг аймаг- нэг нүүдэл” багийн тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тэмцээн нь шатарчдад ганцаарчлан тоглохоос илүү багийн сэтгэлгээтэй болж, алдаа оноогоо ярилцах хоорондоо зөвлөлдөх, тэднийг хамтарч ажиллах боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой. Баг тус бүр 4 гишүүнтэй байх бөгөөд Мастер, шатрын зүтгэлтэн, эмэгтэй тамирчин, 16 хүртэлх насны өсвөрийн тамирчид нийлж нэг багийг бүрдүүлэн тоглолтын туршид бүгдээрээ нэг өргөн дээр ээлжилж нүүх зарчмаар бие биенийхээ санааг ойлгож хоорондоо ярилцахгүйгээр тоглох дүрэмтэй.
Тэмцээнд манай аймгаас төрөн
гарсан ахмад тамирчдын залгамж халаа залуу тамирчид төдийгүй ОУХМ, цол
зэрэгтэй тамирчид гээд нийт 14 баг оролцож оюун ухаанаа сорьсон юм.
Ингээд тэмцээний дүн гарахад 1-р байрыг Ариунболд ахлагчтай
"Залуус” баг эзэлж 800,000 төгрөгийн шагнал, 2-р байрыг Баяржаргал
ахлагчтай "Өвөр эрээн” баг эзэлж 600,000 төгрөг, 3-р байрыг Оюунбаатар
ахлагчтай "Хурд” баг эзэлж 400,000 төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн 4-р
байрт Дүүрэнжаргал ахлагчтай "Цэц” 1-р баг, 5-р байрт Дөлгөөнжаргал
ахлагчтай "Цэц” 2-р баг, 6-р байрт Түмэнбаяр ахлагчтай "Цагаан барс”
баг, 7-р байрт Өлзийтөмөр ахлагчтай "Наранбулаг” шалгарчээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих