2016 оны зургадугаар сард болох сонгуулийг угтаж улс төрчид, ардын элч нарын чансааг тодруулах, тэдний үнэлэмж ард түмэнд
ямар түвшинд байгааг тогтоох зорилгоор "Ардын элч” ард түмний санал асуулгыг орон даяар явуулж байгаа билээ.
"Ардын элч” үндэсний хэмжээний санал асуулгын төслийг хэвлэл мэдээллийн 50 сайт, өргөн сувгийн таван телевиз, Улаанбаатар хотын таван фм радио, өдөр тумын сонин, хэвлэлүүд дэмжин ажиллаж байгаа бөгөөд бусад рейтинг тогтоох судалгаануудаас ардчилсан байдлаараа эрхгүй ялгарч байгаа юм.
"Ардын элч” төсөл нь судалгаанд хамрагдсан ард түмний саналаар Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрчийг тодруулах бөгөөд санал асуулга энэ сарын 25-нд албан ёсоор өндөрлөх юм.
Мөн санал асуулгад тэргүүлсэн "ардын элч”-үүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, албан ёсоор батламж гардуулна.
Ингээд "Ардын элч” үндэсний рейтинг тогтоох судалгааны ҮНДЭСНИЙ, ЗАЛУУ, ЭМЭГТЭЙ, АЙМАГ,ДҮҮРЭГ 50 ангилалд багтсан хамгийн өндөр саналтай яваа "Ардын элч”-үүдийг эхний таван дарааллаар хүргэж байна.
ҮНДЭСНИЙ 50 АРДЫН ЭЛЧ
1. С. Ганбаатар /УИХ-ын гишүүн/
2. Р.Амаржаргал /УИХ-ын гишүүн/
3. Н. Энхбаяр /МАХН-ын дарга/
4. С.Баяр /Ерөнхий сайд асан/
5. Ц. Нямдорж /УИХ-ын гишүүн/
ЗАЛУУ 50 АРДЫН ЭЛЧ
1. О. Чулуунбилэг /Ерөнхийлөгчийн зөвлөх/
2. Н. Түвшинбаяр /Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар/
3. С. Жавхлан /МУГЖ, дуучин/
4. Н. Учрал /НАМЗХ-ны дарга, Монголын Рояаль Академийн ерөнхий захирал/
5. А. Мөнхбат /МЗХ-ны ерөнхийлөгч/
ЭМЭГТЭЙ 50 АРДЫН ЭЛЧ
1. Г. Уянга /УИХ-ийн гишүүн/
2. П. Анужин /"Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч/
3. Т.Ганди /Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/
4. С.Оюун /УИХ-ын гишүүн, БОНХС/
5. М. Оюунчимэг /Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга/
АЙМАГ, ДҮҮРГИЙН 50 АРДЫН ЭЛЧ
Хэрэв та саналаа өгч амжаагүй бол www.ardiinelch.mn сайтаар орж саналаа өгөөрэй.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих