Жишээ нь, МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийг дурдаж болно. Энэ албанд очихоосоо өмнө тэрбээр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байв. Энэ хугацаанд Говь-Алтайд болсон ИТХ-ын нөхөн сонгуулиар АН-ын мандагтыг ахиулж орон нутагг засаглах эрхтэй болгож байлаа шүү дээ. Тэгэхэд тус аймагт түүхэндээ анх уцаа АН эрх барихаар болсон амжилтыг генсек Ц.Оюундарьтай холбож харах хүн олон байсан юм. Эндээс харахад Үндэсний телевиз хэмээх их айлыг орхиод сонгуулийн бэлтгэлээ базаах нь Ц.Оюундарийн хувьд өнөө маргаашийн асуудал юм.
Түүний араас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг нэрлэж болно. Улс төрийн амбийцаас нь харсан ч тэрбээр ирэх сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийн тоонд зүй ёсоор орох нэгэн. О.Магнайн оронд очсон өдрөөсөө дугуй түгжих, автоомашин ачиж журамлах асуудлаар хотын удирдлагуудгай шүүхдэлцсээр өнөөг хүрсэн түүний хувьд Чингэлтэйд нэр дэвшихээр далд сургалчилгаа хэдийнэ явуулаад эхэлсэн сурагтай. Тэгэхээр МАН-ын Шинэчлэлийн хороог байгуулж удирдлагуудаа шүүмжилж, намын даргьга сонгуульт албан тушаалд нэрээ дэвшүүлсэн амбийц нь түүнийг удахгүй өргөдлөө өгүүлэх болов уу.
Энэ хоёр эрхэмтэй зэрэгцэн өргөдлөө өгч мэдэх хүн нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа. Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиар Ж.Батзандан, Д.Ганхуяг нарын хамт 22 дугаар тойрог болох Баянзүрх, Налайх дүүрэгт нэр дэвшсэн ч ганцаараа бүдэрсэн. Улмаар 2013 оноос өнөөдрийг хүргэл Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байна. Үүнээс гадна Монголбанкны тэргуүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан Сүхбаатар аймагт хүч үзэхээр болсон мөн л албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх учиртай. Түүний араас МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, Төрийн банкны захирал Д.Батсайхан, УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар ч өргөдлөө өгөх магадпалтай хүмүүсийн тоонд бичигдэж байна.
С.ГАН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих