"Цэвэр агаар сан”-гийн захирал Н.Хүрэлсүх, нягтлан бодогч М.Хулан тэргүүтэй 11 хүнд холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон найман хүнд 1-8 жилийн хорих ял оноож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлэх, тодорхой хэмжээний хөрөнгө хураах ял оноосон.
Хэдийгээр шүүгдэгчид давж заалдах шатанд гомдол гаргаад буй ч АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээрх найман хүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэн дахин шалгаж эхэлсэн байна.
Эдгээр хүмүүсийн дотор Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа орж
байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Учир нь А.Саранзаяа нь "Цэвэр
агаар сан”-гийн төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан болох нь мөрдөн
байцаалтын явцад тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг тусгаарлан
шалгаж эхэлсэн талаар АТГ-аас өнөөдөр мэдээллээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих