Сонгуулийн буухиа галт тэрэг өртөөнөөс хэдийнэ хөдөлсөн гэдгийг өнгөрсөн саруудад улс төрийнхөний хийж байгаа үйлдэл, бэлэг сэлтээс тодорхой харж болохоор... Тодруулбал: Л.Эрдэнэчимэг гишүүн нэгж, Д.Ганбат гишүүн өөрийн зурагтай битон, Л.Гүндалай гишүүн аяга төдийгүй О.Магнай сонгуульд бэлдэж нүүрсийг шуудай шуудайгаар нь иргэдэд нохойнд яс хаях мэт машин дээрээс шидэлж өгсөн гээд л тоочиж болно.
Баянхонгороос нэр дэвшиж УИХ-д гишүүнээр заларсан эрхэм түшээ Д.Ганбат нутаг нэгт ард түмэндээ эрүүл мэндэд хоргүй, дээшээ харсан саваар бэлэг барьсан нь олны талархалыг хүлээж байна. Зарим нэгэн шооч нөхөд "Өөрсдийн толгойтой гэх сүрхий "ухаан"-тай бүхэн л Ганбаа гишүүнийг толгой нь бидон болчихсон хүн гэж гайхуулцгаах юм. "Бидон толгой"-той байсан ч хоосон тархи биш ээ, ТЭР. Хөх хуванцар сав чинь нэл химийн хор гээд, Мэргэжлийн хяналтаас чухамдаа нэг хориглоо л, солияараа л байгаа биз дээ. Тэгэхэд миний Баянхонгорынхон дэндүү азтай хүмүүс юм. Нэг сайхан чанартай өөдөө харсан савтай болоод, дээр нь эрүүл мэндийн баталгаатай болоод авна гэдэг чинь мундаг хөрөнгө оруулалт шүү дээ. Үүнийг санасных нь төлөө, бас тэр сайхан савыг тараасных нь төлөө ТҮҮНД би л лав гүнээ талархаж байна.” хэмээн егөөдсөн ч бий.
Ард түмнийхээ саналыг ямар ч хамаагүй бэлэг тарааснаар худалдаад авчихна чинээ санаж яваа "хоосон толгой”-той төрийн түшээд маань ард түмнээ өөрсдийн адил толгойгүй, тархигүй мэтээр хэдий болтол санах юм бол.
|
Эх сурвалж www.bolod.mn
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих